Хэмжээгээрээ дэлхийтэй бараг адил гараг Нарны аймгаас "ердөө" дөрөвхөн гэрлийн жилийн зайтай орших Альфа Центавра одны ордод байгааг эрдэмтэд илрүүлсэн байна.
Шинэ гарагийн гадаргуу Цельсийн 1200 хүрч халдаг ажээ. Нарны аймгийн гадна орших гарагийг судалсан практикаас үзвэл, одны дэргэд нэг гараг илэрсэн бол өөр нэгэн гараг бас байдаг ажээ.
Альфа Центавра оддын орд нь хүндийн төвөө тойрон эргэлддэг Альфа Центавра А ба В гэсэн ижил хоёр од болон илүү алсад орших Центавра Проксима гэсэн гурван одноос бүрддэг.
Европын одон орон судлаачдын нээсэн гараг энэ гурван одны нэгийг тойрон эргэлддэг бөгөөд Чили дэх Европын одон орон судлалын төвийн Ла Силья дуран авайн HARPS хүлээн авагч бүртгэж авсан аж. Одон орон судлаачид зөвхөн микроскопоор л харж болох хөдөлгөөнийг дөрвөн жилийн турш ажигласны эцэст шинэ гарагийг нээж чадсан байна.
Нарны аймгийн гадна орших шинэ гараг нь одоогоор эрдэмтдийн нээгээд байгаа 840 тийм гарагаас Нарны аймагт хамгийн ойр нь аж. Энэ гараг Альфа Центавра В одыг дэлхийн гурван өдөр хагастай тэнцэх хугацаанд бүтэн тойрдог байна. 1990 оны эхээр анхны ийм гарагийг илрүүлснээс хойш эрдэмтэд манай гарагтай төстэй гараг олно гэж найдаж байжээ. Уг гарагийн гадаргуу 1200 хэмээс илүү халдаг учир агаар мандал болон амьдралын ямар нэгэн хэлбэр байх боломжгүй юм.
З.Амгалан