logo
Жонни Депп туулж өнгөрүүлсэн амьдралаа ном болгохоор шийджээ

Жонни Депп туулж өнгөрүүлсэн амьдралаа ном болгохоор шийджээ

2012/10/19
Холливудын алдарт жүжигчин Жонни Депп өөрийнхөө тухай цуврал ном гаргахаар болжээ.  Уг номонд кино ертөнцөд бүтээсэн дүр болоод хамтран ажиллаж байсан уран бүтээлчдийнхээ талаар бичих гэнэ. 

Номоо “Harper Collins” хэвлэлийн компаниар хэвлүүлэхээр сонгосноо ярьжээ. Тэрбээр энэхүү номоо бичих тухай эртнээс төлөвлөж байсан аж. “Олон жилийн турш туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бичнэ гэдэг бол миний мөрөөдлийн нэг хэсэг байлаа” хэмээн “Нью Йорк Таймс”-т мэдэгджээ.

Харин номныхоо нэр болоод хэзээнээс уншигчдын гар дээр очих талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. “Энэ талаар одоо ярихад эрт байна. Ирэх сараас олонд зарлана аа” гэжээ.

О.Чанцалдулам 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш