logo
МАН нэр дэвшигчдээрээ жагсаалаа бүрдүүлжээ

МАН нэр дэвшигчдээрээ жагсаалаа бүрдүүлжээ

2012/10/20
МАН-ын зүгээс Төрийн ордныг бүсэлж, нийслэлийн төв талбай дээр жагсаал зохион байгуулан төрийн ажлыг гацааснаа ард түмний хүсэл зорилгоор хийгдсэн ардчиллыг аврахын төлөөх гарцаагүй үйлдэл мэтээр тайлбарлаж байгаа. МАН-ын удирдлагууд Өвөрхангай аймгийн жирийн сонгогчдын төлөөлөл болсон 400 гаруй хүн жагсаалд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа бөгөөд нэмэгдэж 300 гаруй сонгогч нийслэлд ирж, өвөрхангайчууд нийтээрээ МАН-ыг сонгосныг бататгаж байна хэмээн ярьж буй.


Гэтэл Өвөрхангай аймгийн 16 мянган сонгогчыг төлөөлсөн гэх эдгээр хүмүүс нь МАН-ын орон нутгийн сонгуульд ажиллах хүмүүс буюу МАН-ын гишүүнчлэлтэй, тус намын идэвхтнүүд байжээ. Түүнчлэн эдгээр жагсагчид нь 400 дээр нь нэмэгдэх 300 хүн биш бөгөөд барагцаагаар 180 орчим хүн жагсаалд оролцсоны дийлэнх нь орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид юм байна. Тухайлбал, Сумын болон багийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга, дэд дарга, МАН-ын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, улс төрийн ажилтан гэсэн албан тушаалтнууд байсан аж.

Доор өвөрхангайчуудыг төлөөлөн жагсаалд оролцсон МАН-ын гишүүдийн нэрсийн жагсаалтыг хүргэж байна.

Улаанбаатар хотод жагсаалд оролцохоор Өвөрхангай аймгаас ирсэн 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид



Бусад


Нийт ирсэн хүний тоо ойролцоогоор 180 орчим:
Баян-Өндөр 12
Зүүнбаян-Улаан 12
Баянгол 12
Хужирт 12
Хархорин 2
Арвайхээр 120
Хайрхандулаан 5
Төгрөг 5 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш