Поп дуучин Лэди Гагад инээдмийн кинонд тоглох санал ирсэн ч тэрбээр гурван сая фунтийн цалин бэлдэхийг хүсчээ. Найруулагч, продюсер Бэн Стиллер дуучин бүсгүйд санал тавьсан бөгөөд “Zoolander” нэртэй дэлгэцийн бүтээлийн гол дүрд Лэди Гагаг тохирно гэж үзсэн байна.
Стиллер Гагаг хэтэрхий “үнэтэй” байна гээд өөр жүжигчний эрэлд гарсан байж болзошгүй хэмээн “Сан” мэдээлжээ. Найруулагч Стиллер “Гага энэ дүрд яг тохирох дуучин. Түүнийг би зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Бүх зүйл мөнгөтэй холбоогүй” гэжээ. Киноны зураг авалт ирэх жил эхлэх гэнэ.