“Петрочайна дачин Тамсаг” ХХК Дорнодын талыг тэр чигт нь тамгалчихсан, гэхдээ их муухайгаар. Одоогийн байдлаар Матад сумаас хил орчмын зайд газрын тосны судлыг дагуулж 400-500 ширхэг морин толгой зоочихсон байна лээ. Нэг захаас нь нөгөө зах хүрэхийн тулд 100 гаруй км газар явах шаардлагатай хэмээн нутгийн иргэд ярьж байв. Албан бус мэдээллээр “Петрочайна дачин Тамсаг” ХХК Дорнодын тал нутагт 25 мянган га газар эзэмшдэг аж. Энэ бол Бельги улсын газар нутагтай тэнцэх хэмжээний талбай. 25 мянган га газар эзэмшчихээд түүнийгээ чинээнд нь тултал хөгжүүлж байгаа бол өөр нүдээр харах байлаа. Гэвч газар доорх тосыг сорж аваад л хоосон хаях нь ойлгомжтой.
Хамгийн гол нь, асар олон цооног суурилуулж, газар доорх тосыг соруулж байгаа учраас Тамсагийн тал доошоо суулт өгсөн тухай хачирхалтай мэдээлэл сонсогдсон юм. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар заримдаа газар хөдөлж байгаа юм шиг гэнэт доргидог гэсэн. Энэ нь Дорнодын тал газар сорогдсон тосныхоо хоосон зай руу суулт өгч байгаагийн нэг хэлбэр аж.
“Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн энэ үйлдэл геополитикийн хувьд Дорнодын тал нутагт асар том өөрчлөлт оруулж байна. Бүс нутгийн газрын тогтоц, байгаль экологийг тэр чигт нь өөрчилчихөөд байгаль орчин сүйтгээгүй, хор хохирол учруулаагүй гэж гүрийх хэрэггүй. Тиймээс үүнийг дахин судлах хэрэгтэй болж байгаа юм. Магадгүй Тамсагийн орд газарт өөрчлөлт оруулсан нь тогтоогдвол хэдэн зуун сая ам.доллар нэхэмжилсэн ч багадна. Үнэндээ энэ асуудал мөнгөөр хэмжигдэх зүйл даанч биш.
Манай сурвалжлах хэсэг эдний кэмпээр шөнөжин “тэнэсэн” юм. Өдөр нь нааш, цааш явах гэхээр харуул, манаа нь шалгаад явуулахгүй. Тэгээд ч 24 цагийн амьдралтай энэ кэмпэд шөнө л но-той асуудал нь гарч ирдэг бололтой.
Яг түүхий газрын тос зөөдөг цэг нь ажилчдын бригадуудаас нэлээд хол. Бараг 20 орчим км явж байж хүрнэ. Тэндээ орчин үеийн технологи, нүсэр техник хэрэгсэл зоосон ч үүнийгээ зөвхөн газрын тос зөөхөд л зориулж босгосон. Нөөц дууслаа л бол буцаагаад зөөхөд бэлэн. Нөгөө ашигт малтмал олборлогчид тухайн орон нутагт нь үр өгөөжөө өгөх үйлдвэр, бүтээн байгуулалт хийнэ гэх мэт асуудал сураг ч алга.
Энэ газрын тосны ачилтын цэг дээр нь 30-40 тоннын даацтай том, том машинууд хэдэн зуугаараа дугаарлаж зогсоно. Энд 10-аад машин зэрэгцүүлэн зогоож байгаад тосоо шахаж байна лээ. Өдөр шөнөгүй, 24 цагийн турш газрын тос зөөдөг боловч цаг үргэлж ийнхүү дугаарлаж байдаг гэсэн. Ямар ч байсан нэг өдөрт 40-50 машин газрын тос ачаад хил давдаг аж.
Олборлолтын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас нэмж 30 машинаар зөөхөөр болжээ. Тэгэхээр мөдхөн 70 гаруй машинаар газрын тос зөөнө гэсэн үг. Нэг машин нь 30-40 тоннын даацтай гэхээр өдөрт дунджаар 2800 тонн түүхий газрын тос БНХАУ-ын хил даван урсаж байна. Орой гарсан машинууд шөнөжин давхиж хил давчихаад өглөө нь дахиад эргэдэг. Ерөөсөө л 24 цагийн турш зогсолтгүй ачилт хийдэг гэсэн.
Ингээд бид ачилтын байгууламжаас хөдөлж, хог хаягдлын цэгийг зорьсон юм. Хатуу, шингэн хог хаягдлын цэг нь тусдаа. Бас л 20-30 км явж байж хүрнэ. Шингэн хог хаягдлаа технологи, горимын дагуу булдаг гэж хэлэхэд хэцүү. Энэ цэг нь хааш, хаашаа киллометр газрыг хамардаг. Ийм нэлээд хэдэн цэг байгаа гэсэн. Үүн дотроо хэсэгчилж нүх ухаад пилонк буюу зориулалтын хар гялгар цаас дэвсчээ. Уг нь энэ цаас шингэн хог хаягдлыг газрын хөрсөнд нэвчүүлэхгүй байх зорилготой. Гэвч эдний хар цааснууд урагдаж, сэмрээд газрын хөрсийг хамгаалж чадахааргүй болсон байна лээ. Шингэн хаягдал ачиж ирсэн машин нь тэр цэг рүү асгасан болоод л хөдөлнө. Нөгөө шингэн хаягдал нь мэлтэлзээд үлддэг аж. Угтаа бол үүнийг саарамагжуулж шороогоор булах ёстой юм байна.
Хатуу хог хаягдлынхаа асуудлыг яаж шийддэг нь анхаарал татсан. Биднийг очиход хогноос бүтсэн уул шиг юм босчихсон байв. Тэндээс нь элдэв хог тал руу хийснэ. Энэ бол байгаль орчныг бохирдуулж байгаа бас нэг хэлбэр.
Хог хаягдлын цэгээс гадна морин толгойг зөөхөд маш том хар нүх үлддэг юм билээ. Уртаараа 30 орчим метр, өргөн нь10 орчим метр талбайг эгц доош нь 30-40 метр гүн өрөмддөг бололтой. Гэхдээ өрөмдлөгийн гүний хэмжээ газрын тосныхоо судлыг дагаад янз бүр байдаг аж. Морин толгойг зөөсний дараа ийм гүн хар нүх л үлддэг юм билээ. Тос, ус холилдсон энэ хар нүх рүү хүн унах юм бол гарч ирэх талаар бодох ч хэрэггүй. Мал, зээр зэрэг амьтан энд унаж үхэх нь хэвийн үзэгдэл.
Харин компанийн нөхөн сэргээгчид морин толгойг зөөсний дараа тосон дээр нь шууд шороогоор дарчихдаг аж. Гэр хорооллын айлууд жорлонгийнхоо нүхийг бөглөж байгаа юм шиг шороо асгаад булчихдаг гэсэн. Газрын тос хөрсөнд шингэж, агаарт уусч алга болдоггүй онцлогтой тул шороогоор булсан ч бамбалзаж байдаг юм билээ. Намаг дээр явж байгаа юм шиг л...
Хамгийн гол нь энэ хэсэгт дахиж хэзээ ч өвс ногоо ургахгүй, овоолсон шороо чигээрээ үлдэнэ. Яагаад гэвэл энэ компанийнхан зориулалтын дагуу нөхөн сэргээлт хийгээгүй шүү дээ.
Хог хаягдлын цэг болон морин толгойн үлдээсэн нүхийг үзээд “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн олборлолт дууссаны дараа монголчууд бид овоолоостой хог, намаг шиг бамбалзаж, энд тэнд нь цоолж, өрөмдүүлсөн хагархай газар сахиад хоцрох юм байна даа гэж бодогдсон. Өөрөөр хэлбэл, идээ батганаас болж яр шархандаа баригдсан хүний нүүр шиг тал дээр л үлдэх бололтой.
Тос зөөдөг хүнд даацын машинуудын хувьд газрын хөрсийг харин ч нэг эргүүлж байна лээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн ачилтын талбайгаас Бичигтийн боомт хүртэлх замын асуудал нэлээд хүчтэй яригдсан. Компанийн зүгээс боомт хүртэлх 110 км замыг сайжруулсан шороон зам болгож тээвэрлэлт хийнэ гэж гэрээ байгуулсан боловч замаа тавиагүйгээс байгаль орчныг ноцтой сүйтгэсэн. Зориулалтын замаар тээвэр хийгээгүйн улмаас 20 гаруй салаа зам үүсч, зарим хэсэгтээ 60 см хүртэл гүн ховил гарсан байв.
Иймээс авто тээврийн газрын байцаагч нар “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн тээвэрлэлтийг долоо хоног зогсоож шуугиан тарьж билээ. Энэ бол авто тээврийн байцаагч нарын сүүлийн хэдэн жил хийгээгүй томоохон акт байсан юм. Харамсалтай нь “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн тээвэрлэлтийг долоохон хоног зогсооход улс орон, сайд дарга нар яаж үймж, шуугиж барьц алдсан билээ дээ.
МХЕГ-ын дарга асан Р.Содхүүгийн хувьд бүр цагаандаа гарч, акт тавьсан байцаагч нарын эрхийг цуцалж, “нохойтсон” юмдаг. Тэгэхээр энэ компанийн ард ямаршуу том улстөрийн нөлөө, хүчин зүйл байдаг нь илэрхий байгаа биз.
Авто тээврийн газрын байцаагч нар акт тавихаас ч аргагүй байсан юм билээ. Бид акт тавьснаас хойш яг нэг жилийн дараа очиход замууд нь салаалчихсан, гүн ховил үүссэн бахь байдгаараа л байсан. Дорнодын тал нутаг угаасаа эмзэг хөрстэйг ч хэлэх үү. Эрүүл газраар 30-40 тоннын даацтай машин ганц явахад л шаварт шигдчихсэн юм шиг гүн ховил үүсчихдэг байна.
Уг нь хэл ам болж байж сайжруулсан шороон замаа тавьсан юм билээ. Гэхдээ хятад жолооч нарт манай хууль үйлчлэх биш. Тоос манаргаад л замын хажуугийн эрүүл хөрсөн дээгүүр давхиж байсан. Өмнөговийн нүүрсний замыг бид гайхдаг. Дорнодын талд бас л нэг иймэрхүү тоос шороо манарч байдаг юм билээ.
Өдөр бүр, цаг үргэлж хил давуулан зөөсөн ч барагддагүй, үнэхээр арвин баялаг ашигт малтмалын нөөцтэй ард түмэн юм аа, бид. Даанч энэ их баялгийг улс орондоо, ард түмэндээ хүргэж чаддаггүй нь дэндүү харамсалтай. Дэлхий нийтийн арааны шүлс асгаруулсан их баялаг ямар ч үнэ цэнэгүй хил даван урссаар л байна.
Зарим түүхчийн ярьснаар бол 1939 оны Халх голын дайн угтаа бол газрын тосны энэ их баялгаас болж үүссэн гэх нь бий. Хэдийгээр япончууд газар нутагт санаархсан ч яагаад заавал Дорнодын талаас эхэлж хил давсан гэж бодож байна. Монгол, Хятадын хилийг дамнан газар доогуур урсаж байдаг газрын тосны эх булаг нь Халх гол орчмын сав газарт байсан болоод тэр аж. Иймээс япончууд Монгол Улсын хилд халдахаасаа өмнө ашигт малтмалын орд бүхий газруудад нэлээд судалгаа хийсэн гэдэг. Эцэст нь хоёр улсын хил дамнасан тогтоц бүхий газрын тосны эх булаг руу дайрсан гэж түүхчид үздэг байна.
Нээрээ ч бодоод үзэхээр япончуудын халдлага цаанаа ийм учиртай байсан юм шиг санагдсан. Япончуудын онилсон энэ газарт ямар их баялаг хөглөрч байна вэ. Хилийн цаана ч, наана ч газрын тос оргилсоор байгаа. Харамсалтай нь энэ бүхнийг ганцхан “Петрочайна дачин Тамсаг” ХХК буюу Хятадын тал бүрэн эзэмшиж байна.