Ц.Нямдорж гишүүн нэгэнтээ УИХ болон улс төрд мэдрэлийн хувьд хэвийн биш хэд хэдэн нөхөд бий хэмээн ихэд нухацтай өгүүлж байсаныг хүмүүс мартаагүй байх учиртай. Өөрөөр хэлбэл УИХ-ын танхим, ордон дотор этгээд гаж үйлдэл, үг хэлэх эрхээ бүдүүлгээр илэрхийлдэг нөхдүүдийг тэрээр ийн нэрлэж байж. Гэтэл эрхэм гишүүн маань өнөөх элдвээр хэлээд байсан нөхдүүдтэйгээ яг адилхан үйлдлийг үзүүлж чуулганы танхимын хаалгыг буйдангаар хаачихаад сонин хэвлэл уншаад сууж байгаа нь эрүүл хүний хийдэг үйлдэл мөн үү. Ёстой нөгөө давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэдэгчлэн гишүүн маань олон хүнд мэдрэлийн хувьд хэвийн биш л харагдаж байна лээ шүү.