Энэ долоо хамгийн онцлон үйл явдал МАН-ын жагсаал байлаа. Хэзээ ч уриа лоозон барин, жагсана тэмцэнэ хэмээн төсөөлж байгаагүй МАН-ын удирдлагууд чуулганы танхимыг хаан, МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадна талыг бүчин хоёр өдөр жагсав. Тэд СЕХ Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн, ийнхүү жагсаал зохион байгуулаад байгаа юм. Энэ сарын 18-наас буюу өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн жагссан МАН-ын жагсаал хөгтэй, хөгжилтэй, хачирхалтай үйл явдлыг араасаа дагуулсаар. Ингээд хөгтэй үйл явдлаас 24tsag.mn түүвэрлэн хүргэж байна.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт жинсэн өмд, пүүз өмсөн Төрийн ордон орох гэж байгаад баригдав
Аравдугаар сарын 18. МАН-ынхан Төрийн ордныг бүслэн авч, нэг ч хүнийг Төрийн ордонд оруулахгүй байв. Тиймээс УИХ-ын гишүүд ажилдаа орж чадахгүй, чуулганы ирц бүрдэхгүй байлаа. Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогт жинсэн өмд, цагаан пүүз, саравчтай малгай, хар нүдний шилээр өөрийгөө далдлн орох гэж байгаад жагсагчдад баригдсан юм. Хэдийгээр тэрээр жагсагчдад баригдсан ч жинсэн өмд, пүүзтэй орохыг хориглодог Төрийн ордонд нэвтэрч чадсан билээ.
МАН-ын удирдлагууд уриа лоозон барин чуулганы үүдэнд жагсав
Төрийн ордныг бүчин авч, УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд оруулахгүй байсан МАН-ын удирдлагууд үдээс хойш Төрийн ордонд жагсаж эхлэв. Тэд “АН-ын СЕХ огцор, Бид ямар нийгэмд амьдарч байна аа, Хууль гууль боллоо” зэрэг лоозон барин зогсож байгаад чуулганы танхимыг хаан жагсаалаа үргэлжлүүлсэн юм.
С.Батболд Ж.Батзандангаас зөвлөгөө авав
Жагсаал цуглаан хийхдээ гаршсан эрхэм гишүүдийн нэг бол яахын аргагүй Ж.Батзандан. Тиймээс түүнийг чуулганы танхимын үүдэнд ирэхэд Ерөнхий сайд асан С.Батболд “Алив чи бидэнд зөвлөгөө өгөөч, туршлагатай хүн байна даа. Ер нь энд ирээд суучих. Чамд яг тохирно” гэв. Харин үүний хариуд Ж.Батзандан гишүүн “Та нар ямар тухтай газар сууж байна вэ. Би Төрийн ордонд жагсаал хийж үзээгүй л дээ. Ордны гадна 22 удаа жагсаал хийхдээ, хасах 40 градусын хүйтэн зогсдог байлаа. Гэтэл манай нөхдүүд ордонд, ийм халуунд, зөөлөн буйдан дээр суучихсан тав тухтай жагсаж байна” гэлээ.
Хамгийн хошин жиргээг Х.Баттулга сайд тараав
МАН-ынхныг ийнхүү жагсx байх үед жиргээчид өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, “Архи тараалаа тараалаа гэхэд АПУ-гаас давж таарвал гэж, Мөнгө тараалаа тараалаа гэхэд Д.Зоригтоос илүүрхэв л гэж” гэцгээж байлаа. Харин хамгийн хошин жиргээг УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тараав. Тэрээр “МАН-ын гаруудын жагсаалд зөвлөгөө өгнө... МоАХ... Зөвлөх багү Баасан, Түвдэн, Бат-Үүл, Уянга, Тавхай... Жич төлбөр бэлнээр. Мөн төв талбайд хэн гэндүүлж, гэр барих талаар үзүүлэх сургуулилт хийж өгнө... Мэргэжилтэн багш УИХ-ын гишүүн Ж.Батзандан, босоо Ганбаа нар. МоАХ” гэжээ.
Л.Гүндалай: Бидний байр солигдчихжээ
МАН-ын жагсаалын эхний өдөр үдээс хойш УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай УИХ-ын чуулганы үүдийг таглаад сууж байгаа МАН-ынхан дээр очив. Тэрээр, “Бидний байр ингэж солигдох гэж. Тэр тусмаа Ц.Нямдорж ингээд сууж байгаа нь сонин байна. Яг 10 жилийн өмнө хийж байсан үйлдлийг маань энэ хүмүүс ойлгоогүй байж. 2002 оны намрын чуулганы үеэр би ингэж эсэргүүцэл илэрхийлж байсан. Түүнийг буруугаар ойлгожээ. Гэхдээ би чуулганы хуралдааныг тасалдуулаагүй. Бусдад саад болоогүй. Би өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж байсан. Гэтэл энэ хүмүүс миний ардчиллын төлөө тэмцэж байсныг буруугаар ойлгож байсан өнөөдөр харагдаж байна. Тэгсэн хэрнээ өнөөдөр энэ хүмүүс хаалга тэвхлээд суучихжээ. Энэ бол буруу юм. Ардчилал гэдэг чинь зөв юмыг зөвөөр хийхийг хэлдэг юм. Эсэргүүцэл болгон зөв биш шүү. Үр дагавар нь ямар гарахаас эсэргүүцлийн үр дүн гарна. Эдний ингэж чуулганы үйл ажиллагааг хааж боож байгаа нь үр дүнгээ өгөхөөсөө илүүтэй хор хохирол учруулж байна” гэсэн юм.
Л.Гүндалай патентын мөнгө нэхэв
Тэрээр МАН-ын жагсаалын талаарх үзэл бодлоо ийнхүү илэрхийлснийхээ дараа МАН-ыг патент хулгайллаа хэмээн мөнгө нэхэв. Тэрээр “МАН-ынхныг ингэж суухыг би зөвшөөрөхгүй. Тэд ямар ч төлбөр төлөхгүйгээр миний патентыг хулгайллаа” хэмээн мөнгө нэхэмжлэв.
Сэтгүүлч охидыг хараад зүгээр юм биш үү?
МАН-ын хоёр өдрийн турш чуулганы үүд хаан суухдаа зүгээр ч суусангүй өөрсдийгөө хөгжөөж суув. Лоозон барин суусан УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Биднийг ингэж суусан биш сэтгүүлч та нарт бөөн аз болж байна уу. Манай нөхдийн зургийг аваад бай. Аваад бай. Сонин чинь борлогдоно шүү, захиалга ч нэмэгдэнэ” гэв. Харин зарим гишүүд “Сэтгүүлч охидыг хараад зүгээр юм биш үү. Та нар эгнээд зогсооч. Харъя л даа” хэмээн маазарч байлаа.
С.Бямбацогт: Манайхныг дуудаарай
Чуулганы танхимын үүдэнд жагсаж буй МАН-ын гишүүд өрөө рүүгээ түр орох зуур чуулганы танхимыг тагласан буйданг харах үүрэг С.Бямбацогт гишүүнд ирэв. Тэрээр буйдан, хаалгаа сахихын сацуу телевизэд ярилцлага өгөхөөр болсон юм. Түүнийг яриа өгч байх зуур булангаас Төрийн ордны хамгаалалтын албаныхан хэд хэдээрээ гараад ирэв. Харин энэ үеэр С.Бямбацогт гишүүн “Манайхныг дуудаарай” хэмээн хашгирсан билээ.
Ийнхүү сонин хачин, хөгжилтэй явдлаар дүүрэн МАН-ын жагсаал цаашид хэрхэн өрнөхийг хүлээх л үлдлээ.
Б.Золбоо
Эх сурвалж: 24 tsag.mn