Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 100 МВт-ын турбингенератор шинээр суурилуулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас зохих журмын дагуу санхүүжүүлж, 2014 оны 6 дүгээр сард багтаан дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар даалгаад ажлын явцыг улирал бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгааны хэрэглээ 2005-2011 онд 5-7 хувиар өсч, 2012-2013 оны өвөл оргил ачааллын үед дулааны цахилгаан станцуудын нийт чадлаас давах төлөвтэй байна. Эрчим хүчний хэрэглээ ингэж тогтмол өссөнөөр 2014-2015 онд ОХУ-аас импортын эрчим хүч авсан ч төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэхээр байна. Олон жил яригдсан V станцын ажил 2013 онд эхэллээ гэхэд 2016 онд эхний хэсэг нь ашиглалтад орох юм. Иймд шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл IV цахилгаан станцыг цахилгаанаар 100 МВт-аар, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх нь богино хугацаанд, харьцангуй бага зардлаар цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тасалдуулахгүй хангана гэж үзсэн байна. Энэ төсөл нь 18 сарын дотор хэрэгжих боломжтой, 70 орчим сая ам.долларын өртөгтэй бөгөөд өртгөө 7,8 жилд нөхөх тооцоо гарчээ.
Дулааны V станцын байршлыг өөрчлөх судалгаа хийж байна
Улаанбаатар хотын ДЦС-5-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байсан. Гэтэл төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай. Уг цахилгаан станцад түлэх 1,8 сая тн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс зайлуулж хадгалах газар байхгүй. Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарчээ. Иймд Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж байна.
Хотын зүүн талын байршил нь төмөр замыг салаалан тавих боломжтойн дээр хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Газар чөлөөлөх асуудал байхгүй зэрэг давуу талтай гэж үзэж байна.
Дээрх байршлуудыг болон бусад боломжит хувилбарыг судлан танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Шонхор - Үндэсний бахархалт шувуу
Эзэн Богд Чингис хааны үеэс энэхүү хурмастын амьтныг эрэлхэг, хүчирхэгийн билэгдэл гэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Монгол орны түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлалаа.
Үндэсний бахархалт шувууг зарлан тунхаглах ёслолын ажиллагааны журам батлах тухай арга хэмжээг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжавт даалгалаа.
Энэхүү ёслолын ажиллагаанаас хойш шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгох, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриаллаа.
Ихэнх улс орон өөрийн орны Үндэсний шувууг сонгож, түүнийг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг. Одоогоор дэлхийн 87 орон Үндэсний шувууг сонгон зарлаад байгаа юм байна.
Инфляцийг “хазаарлах” дэд хөтөлбөрүүд боловсруулна
Инфляцийг тогтвортой түвшинд байлгах, гол нэрийн бараа, мах, төмс, хүнсний ногоо, гурил, түлш шатахуун, барилгын материал зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Монгол банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, ”Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгалаа.
Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэдийг бүртгэх журмыг баталлаа
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг бүртгэх, бүртгэлээс хасах, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг шинэ эрх зүйн орчинд нийцүүлэн зохицуулахаар журамлаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.
Энэхүү журмыг батлан хэрэгжүүлснээр журмын зохицуулалтад хамаарах гадаадын иргэний бүртгэлд тавих хяналт сайжрах төдийгүй эл харилцааны эрх зүйн орчин улам боловсронгуй болж, бүртгэлийн автоматжуулсан систем нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Иймд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. Тухайлбал, энэ журамд, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төлөөлөгчийн газарт ажиллах иргэнийг ажлын 10 хоногт багтаан бүртгэж, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгоно. Тиймээс гадаадын иргэд ирсэн өдрөөсөө 7 хоногийн дотор бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх хүснэ гэж заажээ. Манай улсад гадаадын дипломат ажилтан 298, захиргаа, техник, үйлчилгээний 360, олон улсын байгууллагын 67, гадаадын хэвлэл, мэдээллийн 24 ажилтан тус тус ажиллаж байна.
Нийтийн албаны хуулийн төслийг дэмжлээ
Нийтийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо.
Төрийн алба нь агуулга, үзэл баримтлалын хувьд гагцхүү нийтийн ашиг сонирхолд захирагдан, нийтэд үйлчлэх учиртай. Гэтэл төрийн албаны тухай уламжлалт ойлголт, тогтсон хэвшил нь олон нийтийн дунд нийтийн албаны үндсэн зорилго, мөн чанарын буруу ташаа ойлголт төрүүлж байна. Төрийн албаны тухай өнөөгийн хуулийг ардчилсан эрх зүйт төрийн зарчимд нийцүүлэн өөрчилж, улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, хараат бус, мэдлэг чадварт суурилсан нийтийн алба болгон төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Төрийн албыг нийтийн алба болгон өөрчлөн байгуулснаар авилга, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл бүрдэж, төрийн үйлчилгээг “Нэг цонх”-ны зарчмаар иргэдэд хүргэх, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа бэхжинэ гэж хууль санаачлагчид үзэж байна.
Товчхон мэдээ
• “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын санхүүгийн тусламжийн гүйцэтгэлийн протокол”-д гарын үсэг зурах бүрэн эрхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд олголоо.
• УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
• М.Ганхүүг ШШГЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Д.Ядамдоржийг томиллоо. Д.Ядамдорж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.