Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас манай улсад хууль бусаар ажиллаж байсан БНХАУ-ын 60 иргэнийг өчигдөр 19:00 цагт албадан гаргалаа.
Тэднийг тус газрын ажилтан, цагдаа нар Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэргэнд суулгасан аж. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан хятад иргэд барилга дээр ажиллаж байжээ.
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй, аялал жуулчлал, бизнесийн визтэй 59 иргэн барилга дээр нууцаар ажиллаж байсан аж. Эдгээр иргэнийг ажиллуулж байсан барилгын компаниудыг 12 сая төгрөгөөр торгосон байна. Мөн визийн хугацаа дууссан нэг иргэнд 702 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Э.Өнөр