logo
Шатахууны үнийг хэлэлцэх зөвлөл байгуулна

Шатахууны үнийг хэлэлцэх зөвлөл байгуулна

2012/10/22
ОХУ шатахууны экспортынхоо татварыг энэ сарын эхээр 6.4 хувиар нэмсэн бол төд удалгүй "Роснефть"-ээс Монголд нийлүүлэх шатахууны импортын үнэ нэмэгдсэн юм.

Ингэхдээ А-80 бензин тонн нь 1101 ам.доллар байсан бол 1133 болж, 32 ам.доллараар, А-92 бензин 44 ам.доллараар нэмэгдэж, 1345 болсон. Харин А-95 төрлийн бензиний үнэ өөрчлөгдөөгүй юм. Иймээс удалгүй шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн хардлага сүүлийн үед бий болсон.

Уул уурхайн яамны мэдээлснээр ойрын үед энэ асуудлыг цогцоор нь хэлэлцэх, тодорхойлох, ялангуяа шатахууны үнийг хэрхэх талаар арга хэмжээ авах зөвлөлийг шинээр байгуулах тухай Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцэх юм байна.

Урьд нь Сангийн сайдаар ахлуулсан шатахууны үнийн талаар авч хэлэлцдэг ажлын хэсэг байсан бол үүнийг татан буулгасан билээ. Тэгэхээр энэ ажлын хэсгийг дахин байгуулах нь. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш