logo

"Victoria's Secret" 2.5 сая долларын үнэтэй хөхний даруулгаа танилцууллаа

2012/10/22
Дотуур хувцсаараа алдартай "Victoria's Secret" компани 5200 ширхэг үнэт чулуугаар чимэглэсэн, 2.5 сая долларын үнэтэй хөхний даруулгаа Нью-Йоркчуудад танилцуулжээ. Бразилын загвар өмсөгч Алессандра Амбросио 12-р сарын дөрвөнд болох загварын шоуны үеэр цорын ганц хувь хийгдсэн уг хөхний даруулгыг зүүж, тайзнаа гарахаар болсон байна.
Индранил, бадмаараг, цагаан ягаан шар алмаз зэрэг үнэт чулуугаар чимэглэсэн энэ хөхний даруулгыг үнэт эдлэл хийдэг "London Jeweler" компаний мэргэжилтнүүд урлажээ.
"Victoria's Secret" түүнчлэн алмазаар чимэглэсэн том шилтэй "Fantasy"хэмээх үнэртнээ танилцуулсан байна. Алессандрагийн хэлж байгаагаар шилийг нь эрвээхэй болон 10 каратын алмазаар чимэглэсэн уг үнэртэн хагас сая долларын үнэтэй ажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш