Пүрэв гаригт Египетийн ерөнхийлөгч Мохаммед Морси Грекийн төрийн тэргүүн Каролос Папульясыг Кайр хотын захад орших ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч уулзжээ. Тэд Сирийн хямрал болон бусад асуудлаар санал солилцсон байна.
Морси хэлсэн үгэндээ Сирид үргэлжилж байгаа дайн тулааныг нэн даруй зогсоохын чухлыг онцолжээ. Гэхдээ тэрээр 2011 онд Ливид явуулсан шиг цэргийн ажиллагаа Сири улсад давтагдах ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар 2011 оны гуравдугаар сард Сирид ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг бослого гарснаас хойш 19 сарын хугацаанд 33.000 гаруй хүн амь насаа алджээ.
Засгийн газрын хүчнийхэн болон босогчдын хооронд үргэлжилж буй дайн тулаанаас зугтсан Сиричүүд хөрш улсууд руугаа дүрвэсээр байгаа юм. Туркийн засгийн газраас мэдээлснээр Турк дэх дүрвэгсдийн хуарангуудад амьдарч байгаа Сирийн иргэдийн тоо 100.000-д хүрчээ.
Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн хямралыг шийдэх тал дээр дорвитой алхам хийж чадахгүй байсдаар өдийг хүрсэн нь томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэдгийг зарим ажиглагчид хэлж байгаа юм.
Э.АМАР