Роси Формоса, Руби Формоса хэмээх ихэр охид 2012 оны зургадугаар сарын 26-нд хэвлий хэсгээрээ нийлсэн байдалтай хорвоод мэндэлжээ. Гэхдээ эмч нар ихэр охидыг төрснийх нь маргааш яаралтай мэс засал хийж, тэднийг салгасан байна. Одоо охидын биеийн байдал сайн байна. Гэхдээ эмч нарын хэлж байгаагаар тэдний амьд үлдэх магадлал бага байжээ.
Ихрүүдийн ээж Анжела Формоса ярихдаа "Эмч нар охидын бие яг аль хэсгээрээ нийлснийг хэлж мэдэхгүй байсан. Бид үнэхээр санаа зовж байсан, юу хийхээ мэдэхгүй байлаа" гэжээ.
Мэс заслыг өнгөрөгч зургадугаар сарын 27 –нд "Great Ormond Street" эмнэлгийн эмч нар хийсэн байна. Мэс ажилбар дөрвөн цаг гаруй үргэлжилсний эцэст амжилттай болжээ.
Сиамын ихэр нь 50.000-аас 100.000 төрөлт тутамд нэг тохиолддог байна. Биеийнхээ аль нэг хэсгээр нийлсэн байдалтай төрсөн ихэр хүүхдүүд амьд үлдэх магадлал ойролцоогоор 25 хувьтай байдаг ажээ.
Э.АМАР