Талибуудад буудуулж хүндээр шархадсан Пакистан охины бие бүрэн илааршиж магадгүй байна. Охидын боловсролыг дэмжсэнидэвхтэй үйл ажиллагаа явуулж олонд танигдсан Юсуфсай Малалаг Англид хүргэж ирснээс хойш эрчимтэй эмчилгээ хийж байгаа юм.
Эмч Дэйв Россер мэдэгдэхдээ "Миний хэлж чадах зүйл гэвэл Малалагийн шарх бүрэн эдгээгүй байгаа. Сумаар дамжиж түүний биед халдвар орсон байж магадгүй.Энэ нь бидний санааг хамгийн ихээр зовоож байна. Гэхдээ түүний бие сайжирч байгаа, бусдын туслалцаатайгаар хоёр хөл дээрээ зогсож чаддаг болсон.Хүмүүстэй чөлөөтэй харилцаж байгаа, мөн бичиж байгаа. Гэхдээ түүний мөгөөрсөн хоолойнд гуурс суулгасан, учир нь түүний амьсгалын зам хавдартай хэвээр байна" гэжээ.
Английн Бирмингем хот дахь хатан хаан Элизабетын нэрэмжит эмнэлэг Юсуфсай Малалагийн зургийг гаргажээ. 10-р сарын есөнд Талибууд Пакистаны Сват хөндийд амьдардаг Малалаг сургуулиасаа гэрлүүгээ явж байхад нь буудсан юм.
Тэд Малалаг барууны соёлыг түгээж байна хэмээн буруутгасны үндсэн дээр ийм үйлдэл хийсэн гэнэ. Талибууд түүнчлэн Малалагийн амь насанд дахин заналхийлжээ. Тиймээс түүнийг болзошгүй халдлагаас хамгаалах, мөн илүү нарийн эмчилгээ хийх зорилгоор Англид авчирсан байна.
Э.АМАР