logo
Муаммар Каддафигийн отгон хүү алагджээ

Муаммар Каддафигийн отгон хүү алагджээ

2012/10/22
Аравдугаарсарын 20-ндБани- Валид хотын ойролцоо болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн отгон хүү Хамис Каддафи алагджээ. Ливийн Үндэсний Конгрессийн төлөөлөгч Омар Хамдан 28 настай Хамис тулааны үеэр алагдсан гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ливийн босогчид өнгөрсөн оны есдүгээр сард Хамис Каддафийг устгасан гэжмэдээлсэн нь худал байсан ажээ.Түүнийг Нигерт бүгж байгаа гэсэн яриа ч гарч байсан билээ.
Хамис бол аавынхаа шийрийг хатаасан хүүхдүүдийн нэг юм. Тэрээр Оросын цэргийн академид суралцсаныхаа дараа 32-р бригад гэгчийг байгуулж, аавынхаа төлөө үнэнч зүтгэдэг байжээ.
Хамисын ах Сэйф Ал-Исламыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгасан. Одоо түүнийг Ливийн шоронд хорьж байгаа юм.
Ливийн одоогийн эрх баригчид улс орондоо эмх журам тогтоож, аюулгүй байдлаа сахиулах тал дээр багагүй бэрхшээлтэй нүүр тулж байна. Жишээ нь Ливийн армийн төлөөлөгч Мохаммед Эл-Гандус мэдэгдэхдээ "Маш олон хүн Каддафиг дэмжиж байна. Тэдгээр хүмүүс одоо Бани Валид хотод бүгж байна, бидэнд тэдний нэрсийн жагсаалт байгаа"гэжээ.
Муаммар Каддафигийн гэр бүлийн бусад гишүүд тарж бутарсан гэхэд болно. Түүний эхнэр Сафияа ууган хүү Мухаммад болон тав дахь хүү Ханнибал, ганц охин Айшагийн хамт Алжирт амьдарч байгаа юм байна. Харин Саади Каддафи Нигер лүү дүрвэжээ.Тэгвэл хурандаа Каддафигийн өргөмөл охин Хана хаана байгаа нь тодорхойгүй байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш