Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Сургууль цэцэрлэгийн ойролцоох авто замуудад хурд сааруулагч хийх, тэмдэг байрлуулах” тухай журам батлагдсан.
Уг ажлын явц хэр байгаа талаар Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн байцаагч Б.Батзоригоос тодрууллаа.
-Сургууль, цэцэрлэгийн ойролцоох замд хурд сааруулагч, тэмдэглэгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа. Хэчнээн газар хурд сааруулагч тавьсан бэ?
-Манай тасагт 48 сургууль, цэцэрлэг хурд сааруулагч, тэмдэглэгээ тавих хүсэлтээ ирүүлээд байна. Үүнээс 21 байрлалд “ЗМ”-ний тодруулга хурд сааруулагч тавих боломжтой. Одоогийн байдлаар 30 ширхэг хурд сааруулагчийг стандартын дагуу тавьсан. Нэг сургуулийн орчим 2-3 хурд сааруулагч тавьдаг. Тухайлбал, 33, 84, 16 дугаар сургууль, 50 дугаар цэцэрлэг зэрэг газруудад уг ажлыг гүйцэтгээд байна. Хурд сааруулагч тавьснаар холбогдох тэмдэг, анхааруулах тэмдэг зэргийг тавьдаг. Мөн нэгэнт сургууль цэцэрлэгийн орчимд тавигдаж байгаа болохоор “Анхаар хүүхэд”, “Анхаар явган хүний гарц” зэрэг тэмдэг тавигдаж байгаа.
-Цаашид хурд сааруулагч тавих болон тэмдэглэгээ хийх шаардлагатай сургууль, цэцэрлэгүүд байна уу?
-Ойрын хугацаанд таван газар хурд сааруулагч тавих гэж байна. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр “Ирээд үй” цогцолборын гуравдугаар бага сургуулийн өмнө, 17 дугаар сургуулийн зүүн урд зам, 61 дүгээр сургуулийн урд зам, 44 дүгээр сургуулийн хойд замд хурд сааруулагч тавина. Мөн 93 дугаар сургуулийн зүүн зам дээр хурд сааруулагч тавихаар бэлтгэж байна.
-Баянгол дүүргийн 13 дугаар сургуульд хурд сааруулагч, анхааруулах тэмдэг байхгүйгээс болж хичээлийн шинэ жилээр бага насны хүүхэд автын осолд өртсөн харамсалтай явдал болсон. Тухайн үед хурд сааруулагчийн стандарт шинэчлэгдэж байсан гэж тайлбарласан?
-Тэр үед хурд сааруулагчийн стандарт өөрчлөгдсөн. Ер нь хурд сааруулагч тавих нь аюул ослоос сэргийлэх зөв шийдэл биш юм.
13 дугаар сургуулийн замд хурд сааруулагч бус гэрлэн дохио тавих шаардлагатай. Зам бүрт хурд сааруулагч тавих боломжгүй. Газар бүр тавих нь хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй.
-Хурд сааруулагч тавих боломжгүй сургууль, цэцэрлэгийг яах вэ?
-Тухайлбал, Хайлаастын 71 дугаар сургууль, Бэлхийн 72, Зуслангийн замд байрлах 112, 42 дугаар сургуулийн ойролцоох зам зорчих хэсгийн хашлагаг үй юм. Бид хурд сааруулагч тавилаа гэхэд жолооч нар тойрч гарахдаа явган хүний гарцаар зорчино.
Тиймээс хашлагатай, хайстай, явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулан цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа. Энэ талаар манай тасгийнхан холбогдох хүмүүст асуудал тавихаар бэлдэж байгаа.
Б.Заяа