logo
Өмнөд Солонгосын эрх баригчид ухуулах хуудас бүхий бөмбөлөг БНАСАУ руу нисгэж явуулахыг идэвхтнүүдэд хориглов

Өмнөд Солонгосын эрх баригчид ухуулах хуудас бүхий бөмбөлөг БНАСАУ руу нисгэж явуулахыг идэвхтнүүдэд хориглов

2012/10/23
Өмнед Солонгосын эрх баригчид суртал нэвтрүүлгийн хуудас бүхий бөмбөлөг БНАСАУ руу нисгэж явуулахыг идэвхтнүүдэд хориглов. Учир нь ухуулах хуудас нутаг дэвсгэрт нь хүрвэл гал нээнэ гэж Умард Солонгосын талаас сүрдүүлжээ. Франс Пресс агентлаг энэ тухай мэдээллээ. Цагдаа нар хийт бөмбөлөг нисгэх байсан Пхажу хотын Имжингак цэцэрлэгт хүрээлэн орох замыг хаажээ. 50 орчим идэвхтэн арга хэмжээнд оролцох бодолтой байсан. Олонхи нь Умард Солонгосоос дүрвэж зугтсан хүмүүс юм. Аюулгүй байдлыг бодож ийм шийдвэр гаргасан гэж орон нутгийн эрх баригчид тайлбарлав. Ухуулах хуудас явуулвал Өмнөд Солонгосоын нутаг дэвсгэрийг буудна гэсэн мэдэгдлийг баасан гаригт БНАСАУ-ын удирдлагаас тараажээ. Урьд өмнө ч ийнхүү мэдэгдэж байсан боловч энэ удаад хэдийд ямар газарт цохилт өгөхөө дурдаж, хүмүүсийг нүүлгэхэд анхаарлыг хандуулсан байна. Хариуд нь гал нээнэ гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдээд хил орчмын районд цэргээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Түүнээс гадна нэмэлт танк, их бууны анги салбарыг БНАСАУ-ын хил руу татан шилжүүлжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш