Хятад нисэх хүчний нисгэгчгүй онгоцны хөтөлбөрөө шамдуулж байна. Эрэг хавийн усанд мониторинг хийх зорилгоор Ляонин мужид нисгэгчгүй нисдэг аппаратын 2 бааз байгуулах болсон тухайгаа зарлалаа.
Энэ баазууд нь ХКН-ын 18-р их хуралд цэргийнхний барьж байгаа бэлэг юм. Улс төрийн энэ маш чухал үйл явдлын өмнө Хятад улсад ямар нэгэн үсрэлт зайлшгүй хэрэгтэй юм. Цэргийнхэн намын дээдсүүдийн дунд өөрсдийнхөө байр суурийг батжуулахын тулд энэ үсрэлтийг хийж байгаа юм. Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг жижүүрлэсэн мэт жүжиг тавих, саран дээр аппарат буулгаж тэр нь эх дэлхийдээ эргэж ирсэн тухай зар тараах зэрэг нь энэ үсрэлтийн хүрээн дэх жишээнүүд юм.
2015 он гэхэд нисгэгчгүй онгоцуудын 11 бааз байгуулна гэж Хятад улс урьд нь зарлаж байсан юм. Эхний 2 бааз нь Хятадын зүүн хойд нутагт байгуулагдах юм. Энэ нутаг бол зөвхөн Ази тивд ч биш дэлхий дахинд цэргийн идэвхижилээрээ нэртэй газар юм. Энэ нутагт жилийн дотор АНУ, Япон, Өмнөд Солонгос улсуудын нисэх хүчин, флот оролцсон 10 орчим цэргийн хээрийн сургууль явагддаг юм.
Өөрийнхөө ашиг сонирхол, нөлөөний хамгийн эхний бүс гэж үздэг Хятад улс тэднээс хожигдохыг хүсэхгүй байна. Одоо тэдний ашиг сонирхолыг нисгэгчгүй онгоцууд хамгаалах болно. Шар болон Зүүн Хятадын тэнгис дэх хятадын тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчнүүдийн үйл ажиллагааг зохицуулж, хөршүүдийнхээ цэргийн хээрийн сургуулийн тухай тагнуулын видео мэдээ материалыг цуглуулах болно.
Нисгэгчгүй онгоцууд Дяоюйдао арлуудад мониторинг хийхэд туслах болно. Энэ арлуудыг одоо Япон улс хянаж байгаа ба Хятад улс өөрийн нутаг гэж үзэж байгаа юм. Энэ маргаантай усан ай савд хоёр улсын хооронд шинэ мөргөлдөөн гарсан тохиолдолд бага өндөрт нисэх хятадын нисгэгчгүй аппаратууд нь маргаан үүсгэх сайхан шалтаг болно. Хятадын нисгэгчгүй онгоцууд зэвсэг тээвэрлэх үү? Одоохондоо үүнд өгөх хариу байхгүй байна. Үүнээс гадна Гэхдээ хятадууд тагнуулын нисгэгчгүй онгоцуудаас гадна цохилтын онгоцуудыг боловсруулж байгаа гэсэн мэдээ байна.
Хэрвээ хятадууд Барууны орнуудын ололт амжилтуудыг ашиглаж байгаа л бол нисгэгчгүй аппартуудыг зэвсэглэж л таарна. Жишээ нь, Америк, Израиль улсууд өөрийн нисгэгчгүй аппаратуудыг зэвсэглэх тал дээр нилээд ургаш ахисан юм.
Эхний ээлжинд хятадууд алсын зайн нислэгийн маш өндөрт нисдэг тагнуулын болон хөлөг онгоц эсэргүүцэгч баллистик пуужингууддаа зүг чиг заадаг аппартуудыг ашиглах бол уу. Энэ DF-21D пуужингуудаа хятадын ОНХМХ-үүд “нисэх онгоц тээгчийн алуурчин” гэж нэрлэж байгаа юм. Хэрвээ эдгээр пуужингуудыг Шагуан хятадын цэргийн баазд байрлуулвал Өмнөд Хятадын тэнгисийн 70% -д байрлаж байгаа дайснуудаа устгах боломжтой юм. Харин үлдсэн 30%-ий нь ирээдүйд хятадын нисэх онгоц тээгч хөлгүүд хянах боломжтой юм.
Одоо Хятадад янз бүрийн загварын 30 орчим нисгэгчгүй онгоц зэвсэглэлд нь байгаа болон боловсруулагдаж байна. Эдгээр онгоцуудаар хятадын армийг зэвсэглэх ажил улам л нэмэгдэж болзошгүй байна. Хятадын агаарын цэргийн хүчнийг техинкийн үүднээс маш идэвхитэй хүчирхэгжүүлж байгаа явдал түүний хөршүүдийн сэтгэлийг зовоохгүй гэж үзэж болохгүй байхаа. Хятадын хөрш зэргэлдээ улсууд ийм техникээр өөрийн зэвсэгт хүчнээ ирээдүйд маш сайн зэвсэглэх нь үүнтэй холбоотой байна, байх ч болно.
Өмнөд Солонгос улс асар үнэтэй гэж үзэж байгаа ч гэсэн, АНУ-ын тусламжтайгаар өөрийн армиа нисгэгчгүй онгоцоор зэвсэглэх хөтөлбөрийг боловсруулж байна. Энэ бүс нутгийн бусад улсууд ч гэсэн өөрийн хилийн ойролцоо эргэлдэх хятадын нисгэгчгүй онгоцны нислэгийг зүгээр нэг хараад, баясаад сууж байхгүй байлгүй дээ.