Ичимхий эрчүүдтэй харилцах нь эмэгтэйчүүдэд харин ч хялбар байдаг. Ийм үед эмэгтэй хүнд давуу тал илүү байдаг учраас бүсгүй танд өөрийнхөөрөө байхад л хангалттай. Ичимхий эрчүүд бүдүүлэг харилцаа гэж юу болохыг мэддэггүй нь сайн хэрэг шүү. Тиймээс ийм эр хүн таны ямар ч үйлдэлд эерэгээр хариулна.
Ингээд бид танд ичимхий эрийг хясаа хуягнаас нь гаргахад туслах аргаас хүргэж байна.
Байгаагаар нь хайрла
Хэрэв сонирхлыг чинь татаад буй эр спортоор хичээллэдэг бол тэмцээнд оролцохыг нь очиж үз. Ийм эрчүүдийн өөртөө итгэх итгэл чаддаг зүйлээрээ амжилт гаргах үед бий болдог. Өөрөөрөө бахархаж буй үед нь түүнтэй танилц. Хэрэв тэр бүсгүй танд талтай бол үүнийгээ нууж чадахгүй.
Найрсаг үгээр түүнийг дайл
Түүний дуртай зүйл болон хийдэг зүйлийг нь олж мэд. Тухайлбал таалагдаж буй эр чинь блог бичдэг бол аяллынхаа талаар бичсэн бичлэгийг нь галзуу гоё, бүр өөрийг чинь аялмаар санагдтал бичсэн гэж хэл. Ийм алхам түүний өөртөө итгэх итгэлийг бий болгож, энэ сэдвээр нээлттэй ярилцах боломжийг нээнэ.
Түүнийг нэрээр нь дуудаж, хоч өг
Ийм алхам та түүнийг илт сонирхож байгаа төдийгүй таны хувьд чухал хүн гэдгийг харуулна. Өөрийг нь нэрээр нь эсвэл хочоор нь дуудах нь түүнд илүү дотно санагдана. Түүнд нэр хоч өгөхдөө сайн талыг нь ашигла. Хэрэв түүнд шинэ хоч нь таалагдаж, өөрийн эрхгүй инээмсэглэж байгаа бол ялалт таны талд байна.
Нээлттэй асуулт тавь
Хамгийн сайн жишээ бол “ Чи яаж яваад ийм ажилд дуртай болсон юм бэ?” “Чамайг ямар салхи энэ хотод авчираа вэ?” “Чи ийм их ажилтай байж яагаад галт тэргээр явдаг юм бэ?” Дээрх шиг нээлттэй асуултууд түүнийг өөрийнхөө тухай илүү ихийг ярих боломж олгоно.
Түүнээс туслахыг гуй
Эрчүүд бүсгүй хүнд туслахаас хэзээ ч татгалздаггүй. Энэ бол тэдний төрөлхийн зан. Таалагддаг эр хүнээсээ комьютер, дугуй, хаалга янзалж өгөхийг гуй. Тэр мэдээж ирж засч өгнө. Ингэснээр түүнтэй илүү дотно харилцаатай болох боломж бий болно. Түүнийг засвар хийж байх зуур нь асуух гэсэн бүхнээ асуу. Тэр сайн санаат туслагчийн дүрд тоглохыг зөвшөөрсөн бол таныг ч бас сонирхож байгаа гэсэн үг.
Дуртай спорт, хоол, киног нь асуу. Хэрэв та хоёрын сонирхол нэг бол хамтдаа хийхийг санал болго.
Зарим эрчүүд таалагдсан бүсгүйгээ түрүүлж санаачлагыг аваасай гэж хүсдэг. Хаалттай хаалгыг нээх хамгийн хялбар арга бол түүнээс юу хийх дуртайг нь асуух. Хэрэв та хоёр сонирхол нэгтэй бол харилцаа чинь амархан гүнзгийрнэ. Эхний алхамыг хийхээс санаа зовох хэрэггүй. Түүнээс дуртай зүйлээ хамтдаа хийхийг гуй. Ингэснээр та түүнд таалагдаж байгаа үгүйгээ хялбархан мэдэж болно. хэрэв та хаалгыг хангалттай нээж өгсөн ч тэр таныг болзоонд урихгүй, хариу өгөхгүй байвал тэр танд тохирох хүн биш.
Баяртай гэж хэлэхийн оронд дараа уулзая гэж хэл
Энэ бол түүнийг сонирхож байгаагаа харуулах хамгийн аюулгүй арга. Хэрэв тэр эелдгээр инээмсэглэн зөвшөөрч байвал танд талтай байна гэсэн үг. Гэхдээ түүнд утасны дугаараа үлдээхээ бүү мартаарай.
Түүний биед санамсаргүй хүр
Түүнтэй хамт байхдаа биед нь санамсаргүй хүр. Шүргэлт, үрэлт аз жаргалын гормон окситосиныг ялгаруулснаар тэр даруй дотно мэдрэмжийг төрүүлдэг. Түүний гарт нь хүрч, уруулыг нь шүргэвэл айдас болон биеэ барьсан байдал алга болдог.