“Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонгыг танихгүй хүн байхгүй биз. Хөөрхөн инээд, сэргэлэн дүр төрхтэй чамгүй сайн жүжигчдийн нэг гэж ард түмэн түүнийг үнэлдэг. Үнэхээр сэргэлэн болоод ч тэр үү өөрөөсөө нэлээд дүү, хамтлагийнхаа жүжигчин С.Тэмүүжинтэй дэр нэгтгээд багагүй хугацааг ардаа орхисон. Олон хүүхнүүд түүнд атаархаж байсан ч тэдний босгосон амьдрал хар, цагаан хэл ам, хов жив нилээдгүй дагуулж байлаа. Гэвч удалгүй хосууд өөрсдийн хүүгээ өлгийдөн авч сайхан гэр бүлийн тоонд тооцогдож хов жив ч намдсан. Тэгвэл жүжигчин бүсгүй нь талаар сүүлийн үед таагүй мэдээлэлүүд цацагдах болжээ. Г.Нарансолонгын хувьд өмнө нь амьдрал зохиож байсан ч түүний тухай олон янзаар л ярьдаг. Анхны нөхөр нь хаяад явсан болохоор С.Тэмүүжинтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг ч зарим нь анхны нөхрөө Германд байх хойгуур С.Тэмүүжинтэй хайрын романс үүсгэсэн гэдэг. Харин түүний хувьд Тэмүүжинтэй нэр холбогдоод их ч удалгүй хөл хүнд болсон. Энэ тухайгаа хадам ээждээ хэлэлгүй тас нууж байгаад амаржсан гэнэ. Гэтэл бэрээ эмнэлэгт эргэхээр очсон хадам ээж нь хүүгээс нь огт өөр хүний хүүхдийг тэвэрч зогсох Г.Нарансолонгыг хараад шоконд оржээ.
www.shudarga.mn
www.shudarga.mn