Иргэн хэдэн төгрөг төлж иргэний цахим үнэмлэх авах вэ?
• Энэ ондоо багтааж авбал үнэ төлбөргүй олгогдоно.
2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш авбал үйлчилгээний хураамж 15000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг, нийт 18300 төгрөг төлж авна.
Зарим газар хуучин иргэний үнэмлэхийн хайчилж өгөөд байна зарим газар хурааж авсан байна ямар учиртай вэ?
• УИХ-ын сонгуулийн өмнө УБЕГ-ын даргын 2012 оны 560 дугаар тушаалаар хуучин иргэний үнэмлэхийн баруун дээд буланг хайчлан хүчингүй болгож, иргэний бүртгэлийн байгууллагаас хураан авч байсан.
• Гэтэл 1300000 гаруй иргэн иргэний үнэмлэхээ авсан байхад 540000 иргэний үнэмлэх бүртгэлийн байгууллагад хураагдсан судалгаагаар гарсан. 800000 гаруй иргэн хаясан, гээсэн шалтгаанаар өөртөө авч үлдэх зорилгоор иргэний хуучин үнэмлэхээ хүчингүй болгож хураалгаагүй байна.
УБЕГ-ын даргын 2012 оны 10 сарын 04-ны 848 дугаар тушаалаар иргэнд иргэний хуучин үнэмлэхийг баруун дээд буланг хайчлан хүчингүй болгож буцаан олгож байна.
Иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэж хаягийн өөрчлөлт гарвал яах вэ?
2013 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс иргэний цахим үнэмлэхийн чипэнд хаягийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг бичиж оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иргэн цахим үнэмлэхийн зургаа солиулах хүсэлт гаргаж болох уу?
• Болно.
Орон нутагт сумын улсын бүртгэгчид, нийслэлд нийслэлийн бүртгэлийн байгууллагад хандан биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/, цээж зургийг дахин авахуулж цахим үнэмлэхээ авах боломжтой.