logo
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараан, хууль бусаар сонгогдсоныг ТЕГ тогтоожээ

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараан, хууль бусаар сонгогдсоныг ТЕГ тогтоожээ

2012/10/24

УИХ-ын 2012 оны  сонгуулиар  МАН-аас нэр дэвшсэн   Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Увс аймагт мөнгө тараан, хууль бусаар сонгогдсон гэх гомдлын дагуу  уг хэргийг ТЕГ шалгаж дуусчээ. Шалгалтын явцад дээрх хоёр нэр дэвшигчийн менежер асан УИХ-ын рефрентээр ажилласан байсан Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох  нар иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тарааснаа хүлээсэн байна.
Хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн дагуу тэдэнд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргээр ялын дүгнэлт үйлдээд буй аж. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нь УИХ-ын 2012 оны  сонгуулиар иргэдийн гэрийг түрээслэж, сонгуулийн штаб болгон ашиглана гэх нэрийдлээр мөнгө тарааж байсныг иргэд үйлдэл дээр нь баримтжуулан холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн билээ.   

Тэд нийтдээ  40 гаруй айлын  гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгсөн гэж эх сурвалжууд өгүүлж буй юм.

С.Сарнай

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш