Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо /2012.10.23/ хамтарч хуралдан Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхөөр төлөвлөөд байлаа. Хэлэлцэх асуудлаа батлах үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын нэр бүхий 26 гишүүнээс өргөн барьсан Уул уурхайн хөгжлийн төлөө түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг түргэн хэлэлцэж өгнө үү гэсэн санал гаргасан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уг асуудлыг цаг алдалгүй хэлэлцэх нь зүйтэй хэмээж байсан. Гэсэн ч УИХ-ын Тамгын газрын Эрхзүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөхийн тайлбарласнаар, Түр хороо байгуулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх учиртай юм байна. Шаардлагатай гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дүгнэлт гарган Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж болох юм байна. Гишүүд ийн хэлэлцээд төлөвлөсөн асуудалдаа орсон юм. Гэрээний төслүүдийн танилцуулгыг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ.
Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг боловсруулж 2012 онд 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байна. Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд доорх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Нэгдүгээрт, нийслэлийн зарим эмнэлгийг хөгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөгөө боловсруулах, хоёрдугаарт, эмнэлгийн салбарт дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн гуравдугаарт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн загвар эмнэлэг болгон өөрчлөх, дөрөвдүгээрт, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх ажлуудыг тусгасан байна.
Дээрх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг Улаанбаатар хотын бусад дүүрэгт загвар эмнэлэг болох, олон төрлийн тусламж, үйлчилгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөхөөр тогтож, эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэх, тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон тоо, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж байгаа нэмэлт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон байна.
Төслийн хүрээнд тус эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн эмнэлгийн загварт оруулан 300 ортой дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал-гэмтэл, халдварт, хавдар, сэтгэц зэрэг үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээний хэлбэрээр цогцоор нь үзүүлэх эмнэлэг болгон өөрчлөх юм. Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Харин “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэхэд АХБ-наас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам.долларын зээлийг олгохоор төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд гурван үндсэн асуудлыг шийдвэрлэхээр тодорхойлжээ. Цусны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.Энэхүү төсөл 2018 оны 12 дугаар сард хэрэгжиж дуусах юм байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 25 сая ам.доллар 300 ортой цогц эмнэлэг барихад хүрэлцэхгүй ч байх магадлалтай гээд хөрөнгө мөнгө нь хүрэхгүй гацаад зогсох вий хэмээн болгоомжилж байгаагаа нуугаагүй.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт дээр салбарын яамнаас хяналт тавих нь зүзйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Ямартай ч эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих зээлийн гэрээний төслийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжин хамтарсан санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.