logo
МАН-ынхан чуулганд оролцоно

МАН-ынхан чуулганд оролцоно

2012/10/24
УИХ дахь МАН-ынхан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохоор болжээ. Учир нь МАН-ынхан АН дахь УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцаад Өвөрхангайн тойрогт ялсан гэх Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргүүлэхийг түр хойшлуулжээ.

Харин цаг хугацааны хувьд тулгамдуу болоод байгаа ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэхээр тохиролцоонд хүрсэн байна.

Төсвийн шинэ хуулиар бол ирэх жилийн төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах ёстой. Гэтэл одоо төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг л байнгын хороодоор хэлэлцэж эхлээд байгаа учраас хоёр тал ийнхүү тохиролцжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш