logo
Хуримын анхны шөнө

Хуримын анхны шөнө

2012/10/24
 

Шинэхэн хосууд дөнгөж орондоо ортол үүдний хонх дуугарч байна гэнэ. Гүрийх гэтэл хонх нь тасралтгүй дуугараад байсан тул залуухан нөхөр хараал урсгасаар очиж үүдээ нээв. Тэгсэн нь мөрөн дээрээ авс тавьчихсан хоёр эр дуу шуу ч үгүй шууд орж ирээд, өрөө рүү нь орж орыг нь нэг тойрчихоод гараад явчихаж байна гэнэ. Шинэхэн гэрийн эзэн мэдээж уурлалаа.
-Хөөш, энэ чинь одоо юу болоод байна аа?
-Уучлаарай хамаа, муу санаа энэ тэр огт байхгүй шүү. Зүгээр л танай орцонд чинь эргэх гэхээр зай байхгүй хэцүү юм. Баярлалаа.

Такси     

Замын хажууд нэгэн шав шалдан хүүхэн гараа өргөөд таксинд суув. Замдаа явж байх зуураа таксины жолооч нөгөө хүүхнийг ширтээд л байна гэнэ. Тэгтэл хүүхэн:
-Чи яасан шалдан хүүхэн хараагүй юм уу гэтэл таксины жолооч:
-Үгүй ээ, мөнгөө хаанаас гаргаж ирэхийн бол гэж гайхаад л гэжээ.

Петка     

Петка нацистуудаас зугтаж явна. Баригдах гээд байхаар нь урд нь тааралдсан худаг руу ороод суучихаж. Германууд ирээд энэ Петка хаачив? гэтэл нэг герман худгийн ёроол руу харж байгаад энд хүн байна уу гээд орилтол. Петка ёроолоос нь цуурайтуулаад дуугарч:
-Энд хүн байна уу энд хүн байна уу....Герман:
-Гранат шидлээ шүү.... Петка цуурайтуулж:
-Яааахын бээ яахын бэээ яахын бээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш