logo
Та шарах шүүгээтэйгээ харьцаж чаддаг уу?

Та шарах шүүгээтэйгээ харьцаж чаддаг уу?

2012/10/24
-Шарах шүүгээгээ салхи нэвтэрдэг газар тавь. Соронзон эдлэлээс зайтай байлга.
-Шарах шүүгээгээ хэрэглэхгүй бол цахилгаанд залгах хэрэггүй. Мартахаас сэргийлж юутай ч шарах шүүгээ дотроо аяганд ус хийгээд тавьчихаж болно.
-Хоол халаахдаа шарах шүүгээнийхээ тогийг сайн хаах хэрэгтэй. Хальстай өндөг юм уу боолттой хүнсний зүйлийн шарах шүүгээнд шууд халааж болохгүй. Халаасан хоолоо шарах шүүгээ ажиллаж дууссаны дараа 1 минут болоод гаргаж авбал сайн юм.
-Шарах шүүгээг байнга цэвэр байлгах хэрэгтэй. Шарах шүүгээний цахилгаан тэжээлийг тасалсны дараа сайтар арчиж цэвэрлэ. Хагарч эвдэрсэн газар байвал нэн даруй засч янзлаарай.
-Нүдээ шарах шүүгээний цацрагт гэмтээхгүйн тулд нүүр царайгаа шарах шүүгээний шилэнд ойртуулахгүй байвал сайн. Шарах шүүгээний цацрагийн дэргэд удаан байх хэрэггүй.
-Халуунд даацгүй эдлэл, шилэн эдлэл, хоолны төмөрлөг хэрэгсэл, алт мөнгөн хөвөөтэй ваар сав, аяга тавгийг шарах шүүгээнд хийж болохгүй.

/Хань/

Сэтгэгдэлүүд

Дээш