АН-ынхан Засгийн газраа дангаараа бүрдүүлэх санаагаа хэрэгжүүлж эхлэв. Аливаа асуудлаас болж эвссэн нөхдөдөө элдвээр шантаажлуулж, шахаанд орж байхаар дотооддоо хөлөө жийлцэхээр, довтолгож эхэлж буй нь энэ.
Аль юм болгон ИЗНН болон “Шударга ёс” эвслийг царай алдаж байх вэ гэхдээ парламент дахь суудлаа 39 болгохоор хүчилж байгааг нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд гэрчилнэ. Тойргуудын маргаан, дахин сонгууль явуулах эсэх нь одоо тэдэнд огт падгүй. Ямар ч үнээр хамаагүй 39-үүлээ болох нь л чухал.
АН-ынхан Өвөрхангайн хоёр суудлыг булаах, Увсын хоёр, Завхан, Дорнод, Орхон аймгаас сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг “дээлийг нь нөмрүүлэх” тактик ашиглан, хар “пи-ар”-аар бөмбөгдөж эхэллээ. Тэд дээрх тойргуудыг өөрсдийн болгоод авчихвал бусад нам, эвслийг царайчлах шаардлагагүй. Гуйх байтугай хөөж, явуулаад өөрсдөө засгийн эрхээ гартаа авах хэмжээнд хүрэхүйц 40 гишүүнтэй болчихно.
Арга ч үгүй юм. Монголд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойших 20 гаруй жилийн хугацаанд ихэвчлэн өнөөгийн МАН засгийн эрхийг барьж, зангаргаа гайхуулсаар ирсэн түүхтэй. МАН 1992, 2000 онд дангаараа засгаа бүрдүүлсэн. Дараа нь 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл болон МАН тэнцүү суудал авсан. Тиймээс УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн болон МАН-ын бүлгүүд 100 гаруй хоног зөвшилцсөний эцэст Засгийн газраа 50, 50 хувиар хамтран байгуулж байлаа. Ингэж их эвслийн Засгийн газар байгуулагдсан түүхтэй.
МАН 2008 онд 46 суудал авч олонх болсон ч 27 суудалтай АН-тай хамтарсан. Тиймдээ ч “стандарт бус” хамтарсан засаг гээчийг байгуулж, бүрэлдэхүүнээ 60:40 харьцаагаар тогтоож билээ. Эцэст нь “МАНАН” гэдэг нэрийг ч хүртээд амжсан. Гэхдээ 2012 оны сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн нэгдүгээр сард АН засгаас гарах болсноо гэнэтхэн зарлаж, гарман дээр морио сольчихож байсан.
Харин АН-ын хувьд 1996 онд анх буюу түүхэндээ ганц удаа дангаараа засгийн эрхийг барьсан. Уг нь тэр сонгуулиар “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авсан байдаг. Тиймээс Засгийн газрын тэргүүнээр нь МҮАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож байв. Бүрэлдэхүүнд нь эвсэл болон ялалт байгуулсан, МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 харьцаатай орсон.
Тэдний энэхүү эвсэл тухайн үедээ ард түмэнд өөрсдийгөө хэн болохыг илчилж өгсөн гэхэд буруудахгүй. Ямартай ч 1996-2000 оны монголчууд дөрвөн ч засгийн нүүрийг үзсэн.
Тэдгээр нь муу ажилласан гэхээсээ илүү дотоодын фракц, амбицаасаа болж, биесээ түлхэн унагаж, өөрсдөө сэнтийд нь залардаг горимд шилжсэн дээ.
Тухайлбал, М.Энхсайханы толгойлж байсан Засгийн газар өмч хувьчлал зэрэг реформын шинжтэй томоохон ажлуудыг эхлүүлж, өөлөх зүйлгүй байсан. Харамсалтай нь тухайн үеийн дүрэмд МҮАН-ын дарга нь Ерөнхий сайд байна гээд заачихсан байсан хэрэг. Тиймээс М.Энхсайханыг түлхэн унагах амархан боломж гарсан төдийгүй энэ мессежийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийнхэнд өгсөн гэдэг.
Оронд нь Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүн болсон ч ердөө л гуравхан сарын настай байж билээ. Энэ засгийг нь УИХ-д 50 суудалтай олонхын бүлгийн зарим гишүүн сөрөг хүчинтэйгээ нийлж огцруулсан байдаг.
Түүнээс хойш МҮАН-ын дэд дарга Да.Ганболдыг Ерөнхий сайдад зүтгүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан бөгөөд үүсээд байсан банкны асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах арга хэмжээ аваагүй” хэмээн саналыг нь долоон удаа буцаасан байдаг.
Ингээд таван сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайдаар томилогдож байсан юм. Энэ Засгийн газар мөн л удаан наслаагүй. Найман сарын дараа УИХ Ерөнхий сайд Ж.Наранцацралтын асуудлыг авч хэлэлцэн огцруулсан байдаг. Түүнийг ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд захидал илгээхдээ байр сууриа буруу илэрхийлсэн гэж үзсэн.
Эцэст нь Р.Амаржаргал тэргүүтэй Засгийн газрыг 1999 оны долоодугаар сард байгуулсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаан дахь эвслийн дөрөв дэх засаг буюу сүүлчийнх нь.
АН-ынхан ингэж л засгийн эрхийн төлөө биесээ мэрж, түлхэлцэж ирсэн хүмүүс. Тэр ч утгаараа одоо эвслийн Засгийн газрынхан бие биеэ ад үзэж эхэллээ. Өдгөө дээрх тойргуудын суудалд АН-ынхан өөрсдийн хүнээ гаргаж ирэхээр төлөвлөсөн ёсоороо ажиллаж, хөдлөөд эхэлчихсэн. Тиймээс хэзээ мөдгүй ИЗНН байтугай “Шударга ёс” эвсэл рүү ч нулимж, хөөх нь тодорхой.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"