logo
82 настай эмээ банкны дээрэмчдийг саатуулжээ

82 настай эмээ банкны дээрэмчдийг саатуулжээ

2012/10/25
Австрийн Санкт-Эгиден тосгоны 82 настай Герда Валлекер эмээ өнгөрсөн долоо хоногт банк дээрэмэх гэсэн зэвсэгтэй нэгэнд эсэргүүцэл үзүүлж банкийг мөнгөө алдахаас аварчээ. Тэтгэврийн хөгшин “Raiffeisen Bank”-аар үйлчлүүлэхээр зогсч байтал гар буу, гар хийцийн бөмбөг барьсан нэгэн дайрч орж ирээд кассны хүнээс мөнгөө өгөхийг шаардсан байна. Хөгшин хулгайч руу дайран нүүрэн дэх багийг нь хуулан, цүнхийг нь татан авч “Энэ чинь банкны мөнгө” гэж хашгирчээ.
Дээрэмчин тэндээс зугтаасан ч дүрс бичлэгийн камерын тусламжтайгаар орон нутгийн 62 настай иргэн Герхард болохыг нь тогтоож хууль сахиулагчид тэр өдөрт нь баривчилжээ. Тэр өмнө ч нэг биш удаа хууль зөрчиж хулгай хийж байсан хүн гэнэ.
Харин эмээ “Тийм хууль бус үйлдлийг хараад үнэхээр тэвчиж чадаагүй. Тэгээд л багийг нь хуулж хаяад цүнхийг нь угз татахад мөнгө шалаар нэг тарж, дээрэмчин ч хулчийн зугтсан” гэж ярьсан байна. Эрэлхэг эмээ бас  “Магадгүй адал явдалт кино шиг харагдсан байх л даа. Гэхдээ миний дэргэд байсан эрчүүдийн нэг нь ч хуруугаа ч хөдөлгөөгүй” гэжээ.
Ц.Хас
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш