logo
“Монголын Төмөр Зам” , “Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК хамтран ажиллана

“Монголын Төмөр Зам” , “Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК хамтран ажиллана

2012/10/25
Монгол Улс өөрийн орны газрын доорх ашигт малтмал, түүхий эдийг нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх замаар бүс нутгийн зах зээлийн интеграцид оруулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байх, Монголын эдийн засгийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх “Тавантолгой”, “Шинэ төмөр зам” төслүүдийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Шинэ төмөр зам нь Таван толгойн орд газраас урагш болон зүүн чиглэлд баригдаж, экспортын шинэ гарцуудыг бий болгосноор уул уурхай, төмөр замын салбар, өргөн утгаараа Монгол улсын эдийн засагт бодит үр өгөөж авчрах төсөл юм.
Төслийг гүйцэтгэгч “Монголын Төмөр Зам” ТӨХК-ны захирал М.Энхсайхан, “Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК-ны захирал Я.Батсуурь нар өнөөдөр харилцан төслөө танилцуулаж, шинэ төмөр замын суурь бүтцийг стратегийн ач холбогдолтойг онцлон дурьдаж, бодлогын хувьд нэгтгэх, нягт хамтарч ажиллахаар боллоо. “Монголын Төмөр Зам” ТӨХК-н захирал М.Энхсайхан “Энэ төсөл бол мега төсөл. Эдийн засаг, ний¬гэм, улстөрд асар их нөлөөтэй гэсэн үг. Тийм учраас төслийн эргэн тойронд болж байгаа үйл явдал нийгэмд аль болох нээлттэй байж гэмээнэ амжилтад хүрнэ” хэмээн тодорхойлсон юм. Төслийн удирдлагууд цаашид тогтмол хугацаанд уулзлалт зохион байгуулан ажлын явц, бодлогоо нэгтгэн хамтарч ажиллахаар боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш