Испаний эдийн засаг хүндрэх тусам Каталон мужийн иргэд тусгаар тогнохоор чармайж эхэлсэн. Учир нь автономит буюу өөртөө засах эрхтэй, 7.5 сая хүн амтай, 32.1 мянган шоо дөрвөлжин км нутагтай Каталон мужийн татвар төлөгчид Испанийн төв засгийн газрыг өөрсдийнх нь мужийг санхүүгийн хувьд туйлдуулж байна. Каталончуудын төлсөн татварын мөнгө өөрсдөд нь бус харин бусад эдийн засаг хүнд байгаа мужуудад зарцуулагдаж байна гэж үзэн дургүйцэж байгаа юм. Мөн өрийг барагдуулахын тулд засгийн газар Каталончуудаа авах татвараа нэмэгдүүлээд байгаа. Каталоны нэр хүндтэй бизнесмэн Виктор Гриолсын ярьж байгаагаар 9 сарын 11-нд Каталончуудын үндсэний өдөр тохиосон. Энэ өдөр 1.5 сая Каталончууд гудамжинд жагсаж тусгаар тогнох эрхийг шаардсан. Түүнийхээр бол бодит байдлыг үнэлж цэгнэх хэрэгтэй. Каталончууд тэвчээр алдаж байна. Тэрээр Испаниас бүрэн тусгаар тогнохыг эрмэлзэгч нэгэн юм. Гэхдээ хүчирхийллийн арга замаар бус харин энхийн яриа хэлэлцээр, санал асуулгаар. Тусгаар улс болно гэдэг нь өөрсдийн гэсэн газар нутагтай. Өөрсдийн бие даасан цэрэг армитай, гадаад бодлогоо өөрсдөө бие дааж явуулдаг улс байх ёстой. Гэхдээ тэрээр шууд тусгаар тогтносон улс бус харин Каталон нь АНУ-ын муж улсууд шиг өөрсдийн мужийн засгийн газартай бие даасан муж улс байхыг тэрээр дэмжиж байгаа юм. Испани холбооны улс биш учир мужуудад тийм их эрх мэдэл байхгүй. Каталон муж Испаний нийт эдийн засгийн 20 хувийг эзэлдэг. Хамгийн их аж үйлдвэржсэн чинээлэг бүс нутгуудын нэг. Мужийн өр 42 тэрбум евро. Испанийн Төв засгийн газар Каталонийн эдийн засгийг тогтворжуулахын тулд 5 тэрбум долларын татаас өгөхөөр болоод байгаа. Каталончуудын ярьж байгаагаар өдрөөс өдөрт тэдний амьдрал ахуй хүндэрч муудаж байгаа. Тэд испанид их татвар төлж, тааруухан амьдарч байснаас төсвөө өөрсдөө зарцуулдаг тусгаар улс болсон нь дээр гэж үзэж байгаа юм. Тэдний төлсөн татвар өөрсдөд зарцуулагдахүй, амьдрал хүндэрч байгаад дургүйцэж байгаа юм. Испнийн эдийн засаг туйлдахын хэрээр муж улс, бүс нутгийн иргэдийн дунд салан тусгаарлах үзэл дэлгэрч байна. Гэхдээ санал асуулгаар Каталончуудын 16 хувь нь л Испаниас бүр мөсөн тусгаар тогтнохыг дэмждэг. Харин үлдсэн хувь нь өөртөө засах арай илүү эрх чөлөө, төсөв мөнгөө өөрсөдөө зарцуулдаг эрх олохыг дэмжиж байгаа болохоос Испаниас бүрэн өрх тусгаарлах бодолгүй байдаг байна. Ирах 11 сард орон нутгийн сонгууль болно. Каталонийн салан тусгаарлах асууудал улам хуцдана. Үйл явц дөнгөж эхэлж байна.
Shuum.mn
Shuum.mn