Ливаны нийслэл Бейрут хотын Христ шашинтнуудын оршин суудаг дүүрэгт машинд суурилуулсан бөмбөг дэлбэрч 8 хүн амь үрэгддэж, 80 орчим хүн шархадсан байна. Болсон явдлын дараа Ливаны ерөнхий сайд Нажиб Микати албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргалаа. Тэрээр “Манай улсын дотоод байдал нэлээн хүндрэлтэй байдалд орлоо. Би албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Гэхдээ ерөнхийлөгч сөргөлдөгч талуудыг энхийн хэлэлцээр хийтэл түр ерөнхий сайдынхаа суудалдаа үлдэхийг хүссэн. Би ерөнхийлөгчийн хариуг хүлээж байна” гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар уг халдлага санаандгүй зүйл байгаагүй. 1970-80-аад оны үед болсон лалын шашинтнууд болон христийн шашинтнуудын хооронд болсон иргэний дайнтай ч ямар ч холбоогүй. Учир нь халдлагад Сунит гаралтай Ливаны нууц албаны ажилтан Виссам ал-Хассан халдлагад өртөж амиа алдсан.Виссам ал-Хассан Ливаны ерөнхий сайд асан Рафик Хариригийн үхэлд Сирийн холбоотон Ливаны Хезболаах бүлгийг буруутган мөрдлөг явуулж байжээ. Мөн тэрээр Сирийн эрх баригчдийг шүүмжилдэг нэгэн байсан юм. Өнгөрсөн 8 сард Сиритэй нягт холбоотой ажилладаг зэвсэгт бүлгүүдийг цэвэрлэх ажиллагаа өрнүүлж байсан нь Шийтүүдийн заналхийлэлд орсон байх магадлалтай юм байна. Шийтүүдэд өсөрхсөн Сунит зэвсэгт дайчид зэвсэглэн гудамжинд гарсан байна. Амиа алдсан нууц албаны ажилтан Баасан гарагт болсон халдлага Ливаныг дахин хагаралдуулж Шийт болон Сунитуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах вий. Цаашлаад Сири Ливаны мөргөлдөөнд татагдан орж, уг бүс нутагт тогтворгүй байдал үүсэх вий гэдгээс дэлхийн улс орнууд болгоомжилж байна. Болсон явдлын дараа НҮБ Ливаны эрх баригчдыг болсон явдалд хүлээцтэй хандаж, аль болох Сирийн хямралд татагдан орохоос болгоомжлохыг сануулсан байна. Ливанд Саудын Арабаар дэмжүүлсэн Сунитууд болон Иран Сириээр дэмжүүлсэн Шийтүүдийн хооронд байнга засгийн эрхийн төлөөх тэмцэл болдог юм.
Shuum.mn
Shuum.mn