logo
Ромни оросуудын санааг зовоож байна

Ромни оросуудын санааг зовоож байна

2012/10/25
Хүйтэн дайны үеийн гол өрсөлдөгч болох АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд нар Сөүлд болсон Цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтан дээр таарч уулзалдсан. Уулзалтан дээр Цагаан ордны тэргүүн Барак Обама “Одоо миний сүүлчийн сонгууль болох гэж байна. Хэрэв би энэ сонгуульд ялж, дахинсонгогдвол Оросын талаар илүү уян хатан бодлого баримтлах болно” гэж ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевт амлаж байсан. Гярхай сэтгүүлч, зураглаачид тэдний энэ албан бус тохиролцоог дурандаа сэмхэн буулгажээ. Гэтэл АНУ-ын энэхүү амлалт талаар өнгөрөх магадлалтай болооод байна.Учир нь АНУ-ын ерөнхийөлгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни АНУ-ын геополитикийн гол өрсөлдөгч бол ОХУ гэж ил тод зарлаад Оросын эрх баригчдыг хүчтэй шүүмжилсэн. ОХУ-ын гадаад бодлого болон олон улсын харилцааны байнгын хороон дарга, эрх баригч нэгдсэн Орос намын удирдах зөвлөлийн гишүүн Алексей Пушковын ярьж байгаагаар Ромнигийн ОХУ бол номер нэг өрсөлдөгч гэсэн мэдэгдэл Оросуудад таалагдаагүй бололтой. Түүнийхээр бол Барак Обама Оросын талаар илүү уян хатан бодлого баримтлаж 2 гүрний харилцааг зөөлрүүлж байсан юм байна. ОХУ болон АНУ нь хүйтэн дайны дараа ч дэлхийд хүчирхэг гүрэн гэдгээ бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө өрсөлдсөөр ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 сард 2 орны харилцаа хурцадсан. 12 сард маргаан, луйвар, будлиантай болсон ОХУ-ын Парламентын сонгуулийн дараа ерөнхий сайд асан Путиныг эсэргүүцэгчид  гудамжинд жагсаж, сонгуулийг луйвардсан гэж Нэгдсэн Орос намыг эсэргүүцсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, сонгууль шударга бус болсон гэж шүүмжилсэн. Путин хариуд нь Клинтоныг Оросын дотоод хэрэгт оролцож, жагсагчдыг өөгшүүлж байна гэж шүүмжилсэн. АНУ ОХУ-ыг Сирийн дэглэмийг хамгаалж, Башар Ассадын дэглэмийн эсрэг арга хэмжээ авахаар зэхэж байсан НҮБ-ын тогтоолд хориг тавьсан. Ассадад зэвсэг нийлүүлсээр байгаа гэж буруутгадаг. Тэгвэл ОХУ-ын олон улсын харилцааны байнгын хороон дарга Алексей Пушковын ярьж байгаагаар оросууд АНУ-д итгэдэггүй бололтой. Түүнийхээр бол АНУ ардчилал, эрх чөлөө,  хүний эрх ярьж түүгээрээ түрий барин геопилитикийн ашиг сонирхолоо хамгаалдаг юм байна. Өнгөрсөн 9 сард Путин 20 жил хэрэгжүүлж ирсэн US-AID буюу АНУ-ын ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг олон тэрбум долларын тусламжийг зогсоосон. Путин тайлбарлахдаа АНУ тусламжийн байгууллагаараа дамжуулан Оросын дотоод хэрэгт оролцож байна гэсэн. Хэдэн хоногийн дараа ОХУ болон АНУ аюулгүйн үүднээс ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудад байгаа хуучин зэвсэг техникийг устгаж аюулгүй болгох шийдвэр дээр санал нэгдэж бүхинийг эхнээс эхлэхийг бэлэгдэж улаан кноп дарсан. Алексей Пушковын үзэж байгаагаар Оросын эсрэг хатуу байр суурь баримталдаг Митт Ромни ерөнхийлөгч болбол ОХУ болон АНУ-ын харилцаа хүйтэрч дахин хүйтэн дайны байдалд орж магадгүй юм байна. Өөрөөр хэлбэл Обама Оросын талаар уян хатан бодлого баримталдаг гэсэн үг. Гэхдээ Обамаг Оросын талаар хэт зөөлөн бодлого баримталж байна. АНУ Оросын ардчиллыг бэхжүүлж, Путины авторитар дэглэмийг сулруулах хэрэгтэй гэж үзэх Орос улс төр судлаачид бас байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн нь ч сонгогдсон ОХУ руу хандсан зөв бодлого явуулах шаардлага гарч байна. Учир нь ОХУ мөнгөтэй болсон. 1990-ээд оны үеийн сул дорой Орос байхаа больсон. Тэд бүс нутагтаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө шургуу ажиллаж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш