Австралид дэлхийн нийт ураны нөөцийн бараг 40 хувь нь байдаг. Австрали улс нь асар их эрчим хүчний түүхий эдтэй орон. Харин Энэтхэг улс хурдан хугацаанд аж үйлдвэржиж түүхий эд болон эрчим хүчний өлсгөлөнд ороод байгаа. 2 улсын ерөнхий сайд нар энэ эрэлт хэргцээгээ зохицуулахаар Дэлид улзжээ. Уулзалтаар Австрали улс Энэтхэгт уран нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ Австрали улс цөмийн зэвсгийн түүхий эдийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд нэгдсэн улс. Уг гэрээгээр гэрээнд элсээгүй улс оронд цөмийн зэвсгийн түүхий эд нийлүүлэх хориотой. Энэтхэг улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдээгүй орон юм. Тэгэхээр хууль зөрчсөн гэрэээ хийсэн байна. Гэхдээ Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард уран экспортлож болохгүй гэсэн хоригийг тус гэрээний заалтаас хасуулахаар болсон байна. Ингэснээр 2 улс бие биениийхээ хэрэгцээг хангах боломжтой болж байна. Австрали улсад асар их түүхий эд байгаа. Гэхдээ мөнгө хэрэгтэй байгаа. Энэтхэгт эрчим хүч хэрэгтэй байгаа. Энэтхэг одоогоор нийт эрчим хүчнийхээ 65 хувийг нүүрсний цахилгаан станцаас гарган авч байна. Гэхдээ энэ нь хангалтгүй.Ачааллаа дийлэхгүй зарим хотуудад чахилгааны хязгаарлалт хийсээр байгаа. Энэтхэгийн нийт газр нутгийн 1/3 нь огт цахилгаангүй байна гэхээр эрчим хүч хаанаа ч хүрэхгүй байна. Талууд худалдааны эргэлт 20 тэрбум байгааг тэмдэглээд 2015 он гэхэд худалдааны эргэлтийг нэмэгдүүлж 40 тэрбум долларт хүргэхээр тохиролцсон байна. Энэтхэг улс нэхмэл эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн Австрали руу экспортлож, хариуд нь аж үйлдвэрийн түүхий эд нүүрс, зэс, төмрийн хүдэр зэргийг оруулж ирэхээр болсон байна. Мөн Австралийн тал Энэтхэгийн төмрийн хүдрийн үйлдвэрт хөрнгө орулахаар болсон байна. Сонирхуулахад Энэтхэг, Австрали 2 улс нь Их Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн улсууд. Энэтхэг нь ардчилсан системтэй улс орон дотор хамгийн их хүн амтай нь юм. Өөрөөр хэлбэл Энэтхэгийг “Дэлхийн хамгийн том ардчилал” гэж нэрлэдэг юм.
Shuum.mn
Shuum.mn