logo
Хятадын ардын чөлөөлөх армийн жанжин штабын шинэ даргыг томилов

Хятадын ардын чөлөөлөх армийн жанжин штабын шинэ даргыг томилов

2012/10/26
Хурандаа генерал Фан Фэнхуэй ХАЧА-ийн жанжин штабын шинэ дарга болсон тухай өнөөдөр Хятадын БХЯ-ны сайтад мэдээллээ.Дэслэгч генерал Ван Гуаньжун, дэслэгч генерал Ци Зяньго нар жанжин штабын дэд дарга нар болов. Генерал Ма Саяотянийг Хятадын Цэргийн нисэх хүчний коммадлагчаар томилсон тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Харин урьд мөн албан тушаал хашиж байсан генерал Сюй Цилянийг ямар шинэ албан тушаалд томилох нь тодорхой биш байна. БНХАУ-ын удирдлага ХКН-ын их хурал ойртож байгаатай холбогдуулан армид халаа сэгэлгэ хийж байгааг орон нутгийн ажиглагчид тэмдэглэжээ. ХКН-ын ХVIII их хурал 2012 оны 11-р сарын 8-нд Бээжинд нээгдэх юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш