logo
“Гангар инвест”-ийн барилгаас хүн унаж нас барлаа

“Гангар инвест”-ийн барилгаас хүн унаж нас барлаа

2012/10/27
Хотын даргын чихнээс хонх уяад байсан барилгын осол намжив уу гэтэл уржигдрын 21.10 цагийн үед цагдаагийн байгууллагад барилга дээр амиа алдсан хэрэг гарлаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Гангар инвест” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс хоёр хүн унасан байна. Тодруулбал, “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байжээ. Гэтэл 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барсан байна. Харин Б гэмтэж, ГССҮТ-ийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаа  юм байна. Хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Юутай ч барилгын салбарт аюул нүүрлээд буй энэ цагт дахин нэг хүн ослоор нас барж хотын даргын чихнээс хонх уялаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш