Өчигдөр буюу 10 дугаар сарын 25-нд УИХ-аас баталсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан өнөөдөр 12 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Засгийн газраас уг хуулийг 2010 онд УИХ-д өргөн барьсан ч хоёр жилийн турш батлагдаж чадаагүй бөгөөд шинэ парламентын эмэгтэй гишүүд, түүний дотор Л.Эрдэнэчимэг гишүүний уйгагүй хөөцөлдлөгийн ачаар ийнхүү батлагдаж байгаа аж.
Хүн амын амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хамгаалахад чиглэсэн энэ хуулийг гаргах зайлшгүй шаардлагын тухайд Л.Эрдэнэчимэг гишүүн онцлохдоо “Сүүлийн 20 жил манай улсад тамхидалт нэлээд газар авч, хүн амын 4 хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь нь гэртээ дам тахидалтанд өртөж байна. Судалгаанаас үзэхэд ялангуяа 15-24 насны өсвөр үе, залуучудын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь хамгийн их санаа зовоох асуудал болж, эрүүл мэндийн ойлголтоороо хорт зуршилд тооцогдох энэ зан үйл эргээд элдэв өвчин, хорт хавдрын шалтгаан болж буйг тэмдэглэлээ.
Энэ хуулиар дам тамхидалтаас сэргийлэх асуудалд голлон анхаарсан бөгөөд тамхины утаанд өртөхөд аюулгүй түвшин гэж байдаггүй, агааржуулалтын систем, агаарын шүүлтүүр, тамхи татах тусгай өрөө зэрэг нь үр дүнгүй болох нь тогтоогдсон байдаг аж. Тиймээс олон нийтийн газар 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэхийг зорьсон байна. Тиймээс утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж, агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байх зохицуулалтыг нэмсэн байна. Одоо мөрдөж буй хуулиар дээрх байгууллагуудаас 100 метрийн хол зайд тамхи худалдах зохицуулалттай байгаагийн дээр тамхи худалдаж болохгүй хүний насны хязгаарыг 21 бус 18-аар заасан аж.
Хууль зөрчсэн иргэнийг 50 мянга, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тамхи болон хууль бусаар олсон орлогыг нь хураах юм. Хуулийг 2013 оны 3дугаар сарын нэгнээс эхлэн мөрдөх бөгөөд энэ нь тамхины хор хөнөөлтэй холбоотой сургалт, хэлэлцүүлэг зохиож, хуулиа хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх бэлтгэл ажлаа хангах зорилготой гэнэ. Мөн тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгыг 33 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга эмэгтэй гишүүд санал нэгдэж буй нэг хууль болох энэ хуулийн нийгмийн эрүүл мэндэд нэн тустай талыг тодотгон ярьсан бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2010 онд өргөн баригдсан уг хууль ДЭМБ-ын Тамхины хяналтын конвенцийн хэмжээнд чанаржуулан гаргасан сайн хууль болсныг тэмдэглээд дам тамхидалтаас үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад олон нийт, түүний дотор хэвлэл мэдээллийнхэн онцгой үүрэгтэй болохыг цохож ярилаа.

С.Отгонцэцэг