Домогт “Битлз” хамтлагийн дуучин, гитарчин Пол Маккартни өнгөрсөн 24-ны өдөр Нью-Йорк хотноо охин Беатрисийнхаа есөн насны төрсөн өдрийг тэмдэглэжээ. Өдгөө 70 настай Пол Маккартнигийн охин Беатрис нь түүний хоёр дахь эхнэр Хитер Миллсээс төрсөн бөгөөд ирэх ням гаригт есөн нас хүрэх аж. Хэдийгээр охиных нь төрсөн өдөр болоход хэдэн өдөр дутуу байгаа ч Пол Маккартни эхнэр, дотны найз нөхөд, гэр бүлийнхний хамтаар өнгөрсөн лхагва гаригт “Serafina” ресторанд охиныхоо төрсөн өдрийн үдэшлэгийг ийнхүү хийсэн байна. Пол Маккартни охиныхоо төрсөн өдрийн үдэшлэгийг тараад явах гэтэл охинд нь ирсэн бэлэгнүүдээр машин нь дүүрч, багтах зайгүй болсон нь папараццичдын дуранд ийн буужээ.