МАХН-аас бүх ард түмний их хуралдайг ийнхүү гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү их хуралдайд 21 аймаг есөн дүүргээс төлөөлөгчид ирж оролцож байгаа аж. МАХН, “шударга ёс эвсэл”- ээс зохион байгуулж байгаа их хуралдайг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нээж үг хэлэн, туулж ирсэн замналаа эргэн санаж их хуралдайгаа эхлүүлж байна.
Тэдний замнал дардан байсангүй ээ. 2011 оны 1 сард МАХН-анхны их хурлаа хийж гишүүд дэмжигчдээ цуглуулж эвлэлдэн нэгдэж, намынхаа нэрийг эргэн сэргээхээ мэдэгдэцгээжээ.
Харин дөрөвдүгээр сард бүх ард түмний их хуралдай хуралдав. Манан татсан олигархуудын эсрэг жагсаал хийж шударга байхыг уриалсан ч хүчээр тараалгаж байжээ.
Мөн оны зургаадугаар сард МАХН-ын нэрийг албан ёсоор сэргээж, биеэ даасан улс төрийн хүчин болохыг нь дээд шүүх зарлаж дөрвөн сар үргэлжилсэний эцэст МАХН-ын гишүүд албан ёсоор намыхаа нэрийг сэргээлгэж баярын нулимс унагаацгааж байсан байх юм .
Өнөөдөр МАХН “шудрага ёс эвсэл” УИХ-д төлөөлөтэй, яам тамгын газруудад сайдууд, дэд сайдуудтай улс төрийн хүчирхэг нам болж чаджээ. Тиймээс тэд ийнхүү ард түмнийхээ их хуралдайг гурав дахь удаагаа хурадуулахаар болжээ. МАНАН-г арилгаж шударга ёсны нар гийлгэх гэж тэд цугларсан ажээ.
Ард түмний их хуралдай яг одоо ТҮ-9 телевизээр шууд нэвтэрч ард түмэндээ шууд хүрч байна .
Дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаярын Илгээлтийг хүргэлээ. Т түүний илгээлтэнд зарим зүйлийг онцлон уншигч танд хүргэж байна.
“ ... намайг хэн нэгний захилгыг хэрэгжүүлэн хэлмэгдүүлж байна Хэлмэгдүүлэлт байгаа цагт монгол улс хөгжихгүй, ардчилсан нийгмийн тухай, ярих нь утгагүй юм.
Намайг хүчээр ханаа ч байлгасан би ард түмнээсээ хөндийрч холдохгүй ээ, Ард түмэн минь ч намайг холдохгүй гэдгийг мэднэ. Тийм ч учраас би ард түмэн албан тушаалаас хүчтэй гэдгийг хэлдэг билээ. Эрхтэн дархтнууд намайг ямар ч үнээр хамаагүй дарж авахыг хичээж байгаа. Надад хүчээр хилсээр ял тулгаж байгаа ч би үнэнээс хэзээч ухрахгүй ээ.
Ард түмнийхээ эрх ашгаас бүү уравцгаа, зовлонгоос нь хуваалцахаас бүү айцгаа. Өөрсдөө жаргахын тулд албан тушаалд очсон хүн байвал өнөөдөр ажлаа өг.
Ард түмнийхээ төлөө ажиллаж байгаагаа өдөр бүр харуул, ард түмнээсээ хэзээч битгий урваж бай.
“Ардчлал” гэдэг бол ард түмнийхээ эрх ашгийг бүхнээс илүү хүндэтгэж дуу хоолойг нь сонсох.
Төр засаг бол ганцхан эрхтэй байдаг тэр нь шударга сонгуулиар ард түмнийхээ саналыг авч тэдний төлөө зүтгэх.
Төр засаг түмэн үүрэгтэй. Ард түмэн ганцхан үүрэгтэй. Тэр нь урвагчдаас салах. Ардчлал бол бусдын эрхээр зовсноос өөрийн эрхээр жарга гэдэг үгний илэрхийлэл юм
Урвагчдад эх орон байхгүй, тэдэнд эх орон байхгүй. Тэдэнд зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг л бий. Албан тушаалтай байснаас хүн байх нь илүү чухал шүү гэдгийг захисан байна.
Ертөнцөд хүн ганцхан юмнаас айх хэрэгтэй айхаасаа л айх хэрэгтэй. Айснаасаа болж эд хөрөнгөгүй , эрх мэдэлгүй байсаар байх уу. Бид эд баялагийнхаа эзэд эх орныхоо эзэд мөн учир хэнээс ч айхгүй. Бид айхгүй гэж ээ.
Эх нутагтаа эх орныхоо баялагт эзэн болцгоое. Эх орондоо өөрсдийн эрхээр жаргацгаая гэжээ. Их хуралдайг үргэлжлүүлэн МАХН-ын дэд дарга Тэрбишдагва үгээ хэлж байна.
А. Номин www.secret.mn