Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжих гэр хороололд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэхэд зориулагдсан камержуулалтын ажил үнэлгээний шатандаа явж байна.
Уг ажлын хүрээнд нийт 97 цэгийг байгуулж, хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй нийт 106 камераар дүүргийн нутаг дэвсгэрийн хэв журмын нөхцөл байдлыг хянах юм.
Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хороодыг Засаг даргын Тамгын газартай холбосон шилэн кабелийн сүлжээний дэд бүтцийг ашиглаж сүлжээний холболтыг хийхээр зохион байгуулж байгаа ба хяналтын камерын сүлжээ нь дүүрэг хороодын мэдээллийн сүлжээнээс тусдаа бие даасан сүлжээ байхаар зохион байгуулна.
Алслагдсан сүлжээний дэд бүтэц хүрэх боломжгүй газар (зуслангийн чиглэл)-т байгуулагдсан хяналтын камерыг утасгүй сүлжээ ашиглан холбох юм. Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдлыг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, баримтжуулах ажилд орчин үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлснээр иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцөл сайжрах юм.