Монголын залуучуудын холбооноос “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. “Паркаа аваръя” гэсэн уриалга, хөдөлгөөн, хэлэлцүүлэг нь ердөө л Үндэсний соёл амралтын хүрээлэнг хуучин хэвээр нь авч үлдэх зорилготой гэж би хувьдаа ойлгосон. Тэд ч тийм зорилготой байсан байх. Гэхдээ парк аврагдахаасаа нэгэнт өнгөрсөн гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан хүмүүсийн яриа, мэдээллээс харахад тодорхой байна билээ. Зөвхөн “MCS” компанийн жишээн дээр аваад үзье. Хэлэлцүүлэг оролцсон “MCS” группийн “MCS Пропертийс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир паркийн газрыг хэрхэн өөрийн болгосон, яаж зочид буудал барьж байгаагаа аятайхан тайлбарлана билээ. Одоогийн эзэмшиж байгаа газрыг “Монтана” гэдэг компанийн дүрмийн санг өөрийн болгох замаар авсан юм билээ. Товч бөгөөд тодорхой тайлбарлавал. Тэр нь эхэндээ 0.5 га хэмжээтэй газар байсан юм билээ. Улмаар Ц.Батбаярыг хотын дарга байх үед 3 га болгож, зургаа дахин томруулсан. Энэ нь дэлхийд алдартай “Шангрилла” зочид барихтай холбоотой. Газрыг ч яахав нэг жижиг компанийг мундагдаад авчихдаг байж. Харин зочид буудал барих эрхээ их эвтэйхэн авчихсан байгаа юм. Яг үнэн хэрэг дээрээ зочид буудал барих зөвшөөрөл авсан ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь “MCS” паркт Чингис хааны цогцолбор барих уралдаанд түрүүлсэн юм билээ. Б.Даваа-Очир захирлын хэлснээр бол шүү дээ. Чингис хааны цогцолбор гэдэг нь хүүхэд, залуучуудад зориулсан бүтээн байгуулалт байх ёстой байж. Хамгийн хачирхалтай “MCS” компанийнхан тус цогцолборын зураг төслийн уралдаанд оролцож, түрүүлчихээд дотор нь таван одтой зочид буудал багтаж байгааг мэдээгүй юм гэсэн. Цогцолбор барих зураг төслийн уралдаанд түрүүлж, ажлаа эхлэх үед гэнэт таван одтой зочид буудал барих зураг тодроод гараад ирсэн гэж байгаа. Ингээд л зураг төслийн дагуу таван одтой зочид буудал барихаар болж. Харин тэр зураг төсөл дээр байсан таван одтой зочид буудал яаж яваад “Шангрилла”-гийн сүлжээний нэг хэсэг болчихсон талаар бол эрхэм захирал ярихгүй байна билээ. Мэдээж олон давхар, таван одтой зочид буудал барихаар 0.5 га газар яаж хүрэх вэ дээ. Ингээд л одооны маргаан дагуулаад 3 га газар болгож сунгах ажлыг зохион байгуулж, санасандаа хүрч авч. Гэхдээ нэг нэмэлт мэдээлэл байгаа нь паркийн хуучин захирал байсан байсан Д.Бавуудорж гуай “MCS” компани 3 га газар эзэмшиж байгаа гэдэг худлаа. Яг үнэндээ 4.4 га газар байгаа. Зөвхөн барилга барих талбай нь 3 га. Цаашлаад автомашины зогсоол барих энэ тэр гээд 4.4 га болж байгаа юм” гэж ярьж байсан. Энэ бүх мэдээллээс аваад үзвэл “MCS” компани дандаа худлаа мэдээлэл тарааж, залуучуудад зориулсан цогцолборыг таван одтой зочид буудал болгож хувиргаж байгаа юм.
Одоо барьж байгаа зочид буудалд Чингис хааны хөшөө ч баригдахгүй гэдгийг Б.Даваа-Очир захирал хэлсэн. Тэгэхээр Чингисийн цогцолбор бол ердөө л мэхлэлт. Нэг зүйлээр “MCS” компанийнхан өөрсдийгөө өмөөрч байгаа нь “Шангрилла” зочид буудлын эхний дөрвөн давхар нь кино театр, таван метр урт усан бассейн байгуулж, залуучуудад зориулна гэдэг яриа. Үнэхээр тийм бүтээн байгуулалт хийх үү гэдгийг хэлж мэдэхгүй байна. Баригдлаа гэхэд ямар төвшний хүмүүст зориулагдсан байх нь тодорхой биз. Хамгийн гол нь тэд төрийн өндөр төвшний, дээд зэрэглэлийн, гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан зочид буудал барина гэж хэлсэн. Манайд гадны төрийн өндөр зэрэглэлийн албан тушаалтнуудыг хүлээж авах өөдтэй зочид буудал байдаггүй юм байх аа. Тэгээд нөхдүүд үнэн сэтгэлээсээ санаа зовж, эх орныхоо нүүрийг тахлахын тулд Хонгконгийн компанитай хамтарч, дэлхийд алдартай сүлжээ зочид буудал барихаар шийдсэн нь тэр аж. Ерөнхийдөө тэдний яриаг зангидаад үзвэл, барьж байгаа зочид буудал нь төр засаг, хүүхэд залууст зориулагдсан бүтээн байгуулалт юм байх. Үнэхээр “уран донгодож” байгаа юм шүү. Угтаа тэдний ярианаас өлгөөд хардвал “MCS” компанийн эзэд өөрсдийн төрийн ордноо тэнд байгуулаад байгаа юм биш үү.
www.mminfo.mn