Тамхи татах 10 жилийн нас хороож байна. Оксфордын их сургуулийн эрдэмтэдийн түүхэнд хамгийн томд орох өргөн хэмжээг хамарсан тамхичдын дунд явуулсан эрүүл мэндийн шинжилгээ судалгаа үүнийг гэрчилж байна. Тамхи татах нь урьд үзэж байснаас хамаагүй их хортой болохыг эрдэмтэд олж илэрүүлсэн байна. Наснаасаа өмнө амь насаа алдах, тамхи татах хугацаа хоёрын хоорондох шууд хамаарлыг тэд тооцож олсон байна. Хүн тамхинаас хэр эрт гарч чадна төдийчинээ урт наслана гэсэн гол дүгнэлтэд тэд хүрсэн байна. Хэрвээ 30 нас хүрхээсээ өмнө тамхийг хаяж чадвал ямар нэгэн дагалдах өвчин тусах тэр дундаа хорт хавдар тусах эрсдэл 97%-аир багсана. Дөчин наснаасаа хойш энэ муу зуршлыг хаяж чадахгүй бол наснаасаа өмнө амиа алдах эрсдэл 10 дахин ихсэж байна.