logo
Хятадууд нас барсан хүүхдээр эм хийдэг байсан нь тогтоогджээ

Хятадууд нас барсан хүүхдээр эм хийдэг байсан нь тогтоогджээ

2012/10/30
Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятадад амьгүй ургаар эм хийж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Үүний мөрөөр Солонгосын ЗВ5 телөвизийн сэтгүүлчид эрэн сурвалжилж баттай болохыг олж тогтоожээ. Тус төлевизийн сэтгүүлчид үр хөндөлтийн уршигаар болон төрөх үед ямар нэг золгүй байдлаар нас барсан хүүхдүүдийг эмийн үйлдвэрт зардаг эмнэлэг Хятадад байдгийг илрүүлжээ. Тус эмнэлэгийн ажилтнууд нярай хүүхдийн цогцос гарч ирмэгц эмийн компаниудад даруй мэдэгддэг байсан аж. Мөн “хүүхдээр” эм хэрхэн хийдэг ажиллагааг эрэн сурвалжилжээ. Эмийн үйлдвэрүүд нас барсан хүүхдүүдийг хөргөгчинд хадгалж байгаад дараа нь бичил долгионы тусгай зууханд хатаадаг байна. Хатаж гүйцсэн цогцосыг үрсэнээр эм бэлэн болдог ажээ. Сурвалжлах группийнхэн хүүхдийн цогцосоор хийсэн эмнээс олж аван шинжилгээнд оруултал тухайн бэлдмэлийн 99.7 хувь нь хүний биеийн хэсгүүдээс бүрдэж байгаа нь тогтоогдсон байна. Шинжилгээний багийнхан хүүхдийн хумс, үсний үлдэгдэлийг илрүүлж чадсанаас гадна хүйсийг нь хүртэл тогтоож чаджээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш