logo
Хувцсаа зөв сонгон туранхай харагдах боломж байна

Хувцсаа зөв сонгон туранхай харагдах боломж байна

2012/10/30
Хэрэв бүсгүй та байгаагаасаа туранхай харагдахыг хүсвэл манай зөвлөгөөг сонирхоорой.

1. Гуя бөгсөн биеэрээ махлаг бол аль болох дан өнгийг сонгох хэрэгтэй, элдэв хээ, судалгүй. Заавал хар өнгөтэй байх албагүй, цас улаан байна уу хамаагүй, гол нь дан өнгөтэй байхаар сонговол таны бүсэлхийнээс доод хэсэг гоолиг нарийхан харагдаж чадна. Мөн юбканы хувьд бариу, өвдөг хүрсэн урттай байвал зохино. Нугалаас бүхий юбка аль болох сонгохгүй байхыг сануулж байна.

2. Хэрэв та бэлхүүс хавиараа махлаг, эсвэл илүү нарийн харагдахыг хүсэж байгаа бол богино хүрэм өмсөхгүй байхыг Ялгуун танд зөвлөж байна. Ийм цамц, пиджак зэрэг нь биеийг илүү дөрвөлжин харагдуулдаг.

3. Цээж томтой бүсгүйчүүддээ цайвар өнгийн цамц, майк сонгохгүй байхыг зөвлөж байна. Бараан өнгийн, геомерт дүрс бүхий цамцыг бариу өмдтэй өмсвөл илүү эвтэйхэн харагдана.

Аль ч тохиолдолд хэрэв та гоолиг нарийхан, модель биш бол хэвтээ судлаас татгалзах хэрэгтэй.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш