“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир эрх мэдлээ ашиглан “хулгайн” арга хэрэглэдэг баримтыг бид дэлгэж байна. Тэрбээр дулааны хэмжигдэхүүнийг багаар бодож компаниудад олгодог болох нь тогтоогджээ. Тухайлбал “Улаанбаатар дулааны сүлжээ” комдани нэг Гкал/цагаас бага дулааныг компаниудад олгох боломжтой. Харин үүнээс дээшихийг Эрчим хүчний зохицуулах газар олгодог журам бий. Гэтэл хууль дүрмийг огоорон нэг Гкал/цагаас дээш дулааныг эрх мэдлээ ашиглан компаниудад олгохын тулд дөрвөн компанид өгсөн мэтээр хуурамч баримт үйлддэг байна. Дулааныг олгохдоо техникийн нөхцөл гаргадаг. Үүн дээрээ дулааны хэмжүүрийг багасгаж харагдуулахын тулд нэг Гкал/цагаас хүргэхгүйгээр мВт 0.98,090 гэх мэтээр дөрвөн компанид хувааж олгосон баримт үйлджээ.Үнэн чанартаа эн баримт нь дөрвөн компанид бус зөвхөн “light residenes” хотхоны барилгын ажилд гарсан техникийн нөхцөл юм. “light residenes”хотхон нь Хан-Уул дүүрэг дэх “Бурхан багшийн цогцолбор “-ын урд талд байрладаг. “light residenes” хотхонд олгох баримтыг хууль бусаар хийхдээ “Жинхэнэ Уянга”, “Классико Авто трейд” зэрэг компанийн нэрийг ашигласан аж. Энэ бол түүний эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, дулааны хэмжүүр дээр “ажилладаг” нэг баримт. Д.Бямба-Очиртой холбоотой иймэрхүү баримт их байдаж аж. Энэ талаар компаниуд хэд хэдэн удаа хууль хяналтынханд хандаж байжээ. Гэвч түүнтэй холбоотой хэрэг хэрэгсэхгүй болдог юмуу хав дарагдаад өнгөрдөг гэнэ.
№ | Аж ахуйн нэгжийн | |||||||
Нэр | регистр | Үүсгэн байгуулагч | Байгуулагдсан огноо | Хувь | Хөрөнгийн хэмжээ/ төгрөг / | Үйл ажиллагаа | ||
Овог нэр | нэр | |||||||
1 | Хидро – Икс монгол ХХК | 2787571 | Алтангэрэл | Эрдэнэбаатар | 2003.09.11 | 100.0 | 63.885.000 | Ус цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, тохируулах |
2 | Нишин- Од ХХК | 5141532 | Алтангэрэл | Алтанцэцэг | 2007.05.25 | 100.0 | 20.000.000 | Ресторан зоогийн газар ажиллуулах гадаад худалдаа ажлын байрны түрээсийн үйл ажиллагаа |
3 | Нишин- Элч ХХК | 5162211 | Батжав | Баярсайхан | 2007.09.03 | 50.0 | 100.866.700 | Гадаад худалдаа Барилгын материалын худалдаа |
Алтангэрэл | Алтанцэцэг | 50.0 | 100.866.700 | |||||
4 | ХЭБА трейд ХХК | 2098687 | Бямба-Очир | Эрхэмбаяр | 1996.12.30 | 100.0 | 8.966.000.0 | Гадаад худалдаа |
Эрчим хүчний тухай хуульд “Эрчим хүчний зохицуулах газар дулааны холболтын зааврыг батална” гэж заасан нь бий. Эрчим хүчний зохицуулах газрын 2002 оны 41 дүгээр тогтоолоор 1 Гкал/ цагаас дээш хүчин чадал бүхий техникийн нөхцөлийг Эрчим хүчний зохицуулах газар өгөхөөр заасан. Энэ хэмжээнээс багыг нь “ Улаанбаатар дулааны сүлжээ” компани олгодог. Яг энэ тогтоолын дагуу ажиллах юм бол “Улаанбаатар дулааны сүлжээ” компани 1 Гкал/цагаас дээш хүчин чадалтай техникийн нөхцөлийг гаргах эрх байдаггүй аж. Гкал/цаг гэдэг нь дулааныг хэмждэг хэмжигдэхүүн. Харин мВт-ыг 0,86 гэсэн тоогоор үржүүлэхэд гкал/цаг гардаг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм. Тэгэхээр техникийн нөхцөл олгохдоо дулааны хэмжүүрийг багасгаж хуурамч баримт бүрдүүлсэн гэдгийг нотлох нэг жишээ бол “light residenes” хотхонд олгосон дээрх баримт. Түүний хууль бусаар үйлдсэн бас нэг баримт буюу төрийн албыг “түрүүвч” болгон ашигладаг нэг арга нь тендер гэнэ. Улаабаатарын эрчим хүчний тоног төхөөрөмжийн болон дулааны тоног төхөөрөмж, ялтсан бойлуурын тендерүүд асар их өндөр үнээр хийгддэг ажлын нэг. Энэ тендер орох гэж компаниуд “шунадаг”. Бизнесийн салбарынхан иймэрхүү төрлийн ашиг ихтэй, хэл ам таталдаг тендерт танил талаа ашиглан шургадаг. Танил талгүй бол мэдээж ийм тендер олдохгүй. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал ийм тендерүүд давуу эрхтэй оролцдог хүний нэг. Ийм төрлийн тендерийг нээлттэй бус хязгаарлагдмал явуулдаг бөгөөд цөөхөн хэдэн компанийн дунд зарладаг аж. Тухайлбал “Нонсан”, “Хүрд” “Одкон”, “Сан”, “ХНТ”, “Түмэннаст”, “Санвит”, “Боорчи” гэдэг компаниуд л тендерт ордог, авдаг байна. Дээрх компаниуд тендер авдаг болсоор олон жил болж байгаа аж. Яагаад ийм компаниуд тендер аваад байдаг юм бэ гэсэн асуудлыг тавихаар “ Нарийн мэргэжлийн эд анги учраас өндөр зохион байгуулалттай компаниуд хийх учиртай гэж тайлбарладаг байна. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ Д.Бямба-Очир дээрх компаниудыг тендерт шалгаруулахдаа ганцхан шаардлага тавьдаг нь өөрийн хувийн компаниудтай түншлэлийн гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр ажиллах санал аж. Ингээд зогсохгүй тендерт шалгарсан компаниуд өөрийнх нь компаниас бараа, материал авдаг, Нэг үгээр хэлбэл Д.Бямба-Очирын халаасанд тендерийн мөнгө ордог байна. Мэдээж төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажилтай түүнийг хувийн компанитай гэдгийг нь тэр бүх хүн мэдэхгүй. Гэвч тэрээр олны нүднээс далд дөрвөн компанитай аж. Тухайлбал, түүний эхнэрийг Алтангэрэлийн Алтанцэцэг гэдэг. А.Алтанцэцэгийн нэр дээр “Нишин-Од”, “Нишин-Элч” гэдэг хоёр компани байдаг аж. “Нишин-Элч” компанийнх нь хөрөнгийн хэмжээ 100 сая гаруй төгрөг бөгөөд А.Алтанцэцэг Б.Батсайхан гэдэг хүнтэй хамтран эзэмшдэг гэнэ. Энэ компани нь 2007 онд байгуулагджээ. “Ниншин-Од” компани нь харин 20 сая төгрөгийн хөрөнгөтэй. Д.Бямба-Очирын эхнэрийнх нь дүүг А.Эрдэнэбаатар гэдэг. Түүний нэр дээр “Хиндро-Икс монгол” нэртэй компани бий. Энэ компани 2003 онд байгуулагджээ. Д.Бямба-Очирын хүү Эрхэмбаярын нэр дээр 1996 онд байгуулагдсан “ХЭБА трейд” компани байдаг. “Улаанбаатар дулаан сүлжээ” компанийн гүйцэтгэх захирлын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг эдгээр компани нь ус цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлэх тохируулах, гадаад худалдаа, ресторан зоогийн газар, ажлын байрны түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. “ХЭБА трейд” компани нь “Бурхан багшийн цогцолбор”-ын дэргэд “Гэгээнтэн” нэртэй том хороолол босгож буй компани юм. Энэ барилгын газрыг “Жигүүр гранд”-тай хамтран авсан байдаг. Дээрх компаниуд хамтран орон сууцны хороолол барьж байгаа гэнэ. Энэ барилгыг барихаас өмнө дулааны шугам ил явж байсан аж. Гэтэл дулааны шугамыг газар доор оруулж, баруун тийш нь татаж авто зам руу тэлжээ. Энэ нь нийтийн тээврийн хэрэгсэл болон зорчигдод саад болоод байгаа тухай холбогдох газрууд асуудал тавьсан боловч яаж ч чаддаггүй гэнэ.
Мөн Д.Бямба-Очир нь эрх мэдлээ ашиглан техникийн нөхцөл гаргахдаа дулааны үр ашгийн төсөл хэрэгжүүлэх үеэсээ буюу 2003 оноос эхлэн “Хидро Икс монгол” компаниар хийн усан шинжилгээний тоног төхөөрөмж суурилуулахдаа заавал энэ компаниар гүйцэтгүүлнэ гэж зураг зурж өгдөг аж. Ингэхдээ хувийнхаа компанийг зааж өгдөг, өгч эрх эрх ашгийн зөрчил гаргадаг гэж хамт ажилладаг хүмүүс нь хэлж буй юм.
Тэрбээр 1996 оноос 2005 онд “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2005 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирлаа нь ажиллаж буй юм байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК-ий 2007-2009 оны ажлыг шалгасан Төрийн өмчийн хорооны шалгалтын дүнгээс үзэхэд бусдыг өрөнд унагачих дөхдөгД.Бяба-Очир ихээхэн өртэй болох нь тогтоогджээ. Тухайлбал 2007-2008, 2009 оны эхний улирлын эдийн засаг, санхүүгийн тайлан тооцоог шалгахад гадаад дотоод томилолтын зардал, дуудлагын машины лимит хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Тэр байтугай Д.Бямба-Очир захирал, ерөнхий ня-бо И.Шүрэнцэцэгийн хамт хэд хэдэн хуулйн заат зөрчиж, 2008 онд гарсан 58.3 сая, 2009 онд 10.1 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилж аваагүй байжээ. 2007-2009 онд тендерийн хууль зөрчиж 1211,5 сая төгрөгийн худалдан авалт хийжээ. Сүүлийн үед хөрөнгө оруулалт, их засварын төлөвлөгөөний тодотголыг Төрийн өмчийн хороогоор батлуулалгүй дураараа өөрчилчихдөг болжээ. 2007-2009 онд хөрөнгө оруулалт их засварын төлөвлөгөөг 11400.5 сая төгрөгөөр өөрчилсөн баримт байдаг юм байна лээ.
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”