Хэдхэн хоногийн дараа АНУ-ын төдийгүй дэлхийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох эрхэм тодорно. Нийт 538 мандатын 270 мандатад ялалт байгуулсан нь цагаан ордонд заларна. Ихэнх судалгааны байгууллага Обама аль хэдийнэ ихэнх мужуудад ялалт байгуулж 237 оноо аваад байгаа гэсэн урьдчилсан судалгааг гаргаад байгаа. Обама 33 мандат нэмж авахад л цагаан ордондоо үлдэнэ. Харин Ромнигийн хувьд нэмж 8-10 мужаас 79 оноо авах шаардлагатай болоод байгаа. Ер нь судалгааны байгуллагууд аль мужид байгаагаас хамаарч янз янзын урьдчилсан дүн гаргаж байгаа. Сонгуулийн дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг Флорида мужид Ромни 49 хувиар тэргүүлж байна. Зарим сониуч этгээд хүмүүс амьтан, тэр тусмаа хэрмээр сонгуулийн дүнг таах гэж оролдож байна. Сонгуулийг далимдуулан бизнесмэнүүд элдвийн арга сэдэн багагүй ашиг олж байна. Мөн зарим нь элдэв шинжлэх ухааны бус этгээд хөгжилтэй аргаар сонгуулийн дүнг таах гэж оролдож байна. Ёоки нэртэй хэрэм 4 жилийн өмнө Вашингтоны Ред Скинс буюу Улаан Арьстнууд нэртэй Америк хөлбөмбөгийн багийг аварга болно гэж тааж байжээ. Вашингтоны хөлбөмбөгчид аваргаа хамгаалсан. Обама дахин дархан байдлаа хамгаалж чадах болов уу? Гэхдээ Ёоки хэрэм Ромнигийн зурагтай хоолны тавагнаас илүү их хоол идэж байна.Ромнид талтай байна. Энэ сарын 31-нд Халловийн буюу Маскны баяр, Мангасын ч баяр гэдэг хүүхдүүдийн хүсэн хүлээдэг баяр болно. Обамагийн маск, Ромнигийн Маскаас илүү 60:40 гэсэн харьцаатай эрэлт хэрэгцээтэй байна. Тэгэхээр Обама ялах магадлалтай байна. Нэр дэвшигчдэд маск ямар хамаа байнаа гэж магадгүй. Тэгвэл өнгөрсөн сонгуулиудыг хараад байхад хамгийн их маск зарагдаж байсан нэр дэвшигчид дандаа ялалт байгуулж байжээ. Америкийн Севен Елевен буюу 7/11 хүнсний худалдааны сүлжээ Обама болон Ромнигийн нэртэй кофиний аягаар үйлчлэхэд Обамагийн нэртэй аяганд 59 хувь нь кофи ууж байх юм. Хүүхдийн нэвтрүүлэг гаргадаг хөтлөгч мөн хүүхдүүдээс асуухад хүүхдүүдийн ихэнх нь Обама ирэх 4 жилд ерөнхийлөгч болно гэж хариулжээ. Шинжлэх ухааны бус зүгээр энгийн хөгжилтэй судалгаануудаас харахад Обама дахин аваргалах нь ээ.
Shuum.mn
Shuum.mn