Дэлхий дээр олон төрлийн массаж байдаг. Тэгвэл та нүүр алгадах массаж гэж сонссон уу? Калифорни мужийн Сан Францискод байдаг Татамассаж нэртэй Тайланд массажны газар 2 жил нүүр алгадах массаж хийсээр иржээ. Нүүр алгадах нь нүүрний булчинг сулруулж, арьсыг зөөлрүүлдэг, мөн үрчлээг багасгадаг, эртний уламжлалт үе дамжиж ирсэн массаж юм байна. Тэд “Нүүрийг чинь алгадья!” нэртэй реклам телевизэр цацаж олныг шуугиулаад байна. Массажист дууны аянд бүжиглэнгээ алганыхаа ард талаар нүүрийг зөөлөн алгадна. Масажны газрын эзэн татгийн ярьж байгаагаар нүүрийг зөөлөн алгадсанаар нүүрний өөх задарч туранхай уян налархай, мөн үрчлээгүй болно. Ер нь л нүүрний арьсыг хэвийн байдалд оруулна. Нэг удаа үйлчлүүлэхэд 350 доллар. Сард 1000 доллар. Нийт 6 сар үйлчлүүлж байж. Тэд үйлчлүүлэгч Алигийн зовхийг дээш өргөж, ам орчмын үрчлээг багасгажээ. Али массажинд орохын өмнө. Дараа. Али мэдээж 21 настай тул нүүрний үрчлээ бага. Али дээр үр дүн сайн харагдахгүй байна. Та үрчлээгүй уян зөөлөн арьстай болохыг хүсвэл нүүр алгаддаг тайландын эртний уламжлалт массаж газрыг зориход гэмгүй юм байна.
Shuum.mn
Shuum.mn