Оросын улс төрийн сөрөг хүчний идэвхтэн Любовь Собол сүүдрийн парламентын гишүүн болохын төлөө өрсөлдөж байгаа 160 нэр дэвшигчдийн нэг юм. Путины авторитар дэглэм тогтоогоод байгааг болон шударга бус сонгууль явагдаж байгааг эсэргүүцсэн жагсагчид өчнөөн сар гадаа жагссан. Гэсэн ч нэмэр болоогүй тул парламентаас гадуур сөрөг хүчнүүд нэгдэж улс төрд нөлөөлөхөөр болсон байна. Гэхдээ тэд парламентын сөрөг хүчин болох эрх зүйн боломж байхгүй тул сүүдрийн засгийн газар байгуулахаар болжээ. Тэдний үзэж байгаагаар Оросын Думд сөрөг хүчин байхгүй болсон. Путин болон түүний нэгдсэн Орос нам дангаар ноёрхож байгаа юм байна. Ардчиллын төлөө тэмцэгчид үлгэр жишээ болох үүднээс сүүдрийн парламентыг ардчилсан сонгуулиар сонгож бүрдүүлнэ. Сонгуулийг зохион байгуулагч Леонид Волковын ярьж байгаагаар сонгуулийн саналыг электрон болон цаасан саналын хуудсаар авах юм байна. Сүүдрийн парламентын сонгуульд 81801 хүн санал өгч, сонгууль интернетээр шууд ил тод явагдсан байна. Сонгогчдын талаас илүү хувийн саналыг Авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный, зохиолч Дмитрий Веков, Шатрын спортын Дэлхийн хошоо аварга Гари Каспаров, Телевизийн од Ксена Собчак нар хамгийн олон хүний санал авсан байна. Ксена Собчакийн ярьж байгаагаар гудамжны тэмцэл явуургүй. Бүх эрх мэдэл эрэх баригчдад байгаа болохоор тэд 45 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллах юм байна. Любовь Собол ч мөн сүүдрийн парламентад сонгогджээ. Тэд Оросын ардчиллыг бэхжүүлж ажиллана гэж байгаа. Гэхдээ Путины дэглэм эдгээр сөрөг хүчнийхний эсрэг ямар хариу барихыг цаг хугацаа харуулна. Шинээр сонгогдсон гишүүдийн 12 нь баривлагдаж, саатуулагдсан гэхээр Путины дэглэм хана хэрэм сайтай, бат бөх оршиж байна гэж хэлж болох юм.
Shuum.mn
Shuum.mn