logo
Зардал багатайгаар баяр ёслол тэмдэглэх санаачилгыг Шинэчлэлийн Засгийн газар дэмжлээ

Зардал багатайгаар баяр ёслол тэмдэглэх санаачилгыг Шинэчлэлийн Засгийн газар дэмжлээ

2012/10/31
Шинэ жил, бусад тэмдэглэлт баярыг тохиолдуулан төрийн байгууллагууд харилцан илгээдэг ил захидал, баярын цаасан мэндчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд уриалсан билээ.
Татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн зарцуулахаас татгалзах тухай эл санаачилгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар талархан дэмжиж, уриалгыг хэрэгжүүлж ажиллахыг өөрийн харъяаны байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болголоо.
Ингэснээр цаашид Засгийн газар, түүний харъяаны бүх байгууллага томоохон тэмдэглэлт баяр, ёслолд зориулсан мэндчилгээг цахим хэлбэрээр явуулах юм.
Мөн баяр цэнгүүнийг хэт нүсэр байдлаар тэмдэглэх, ялангуяа шинэ жилийн баяраар хавтгайрсан шинжтэй зохион байгуулагддаг шилдгүүд шалгаруулах ёслолын арга хэмжээний шагнал урамшууллыг үр ашигтай хэлбэрт шилжүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газар дэмжиж байна. Харин  ажил үйлсээрээ манлайлагчдад олгох урамшуулал болон хамт олны баяр цэнгүүний хэлбэрийг үр ашигтайгаар өөрчлөх, үзвэр үзэх, аялах гэх мэтээр архи, согтууруулах ундааны хэрэглээгүй, эрүүл мэндэд тустай хэлбэрээр зохион байгуулах санаачилгыг байгууллага бүр дотооддоо гарган хэрэгжүүлэхийг санал болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш