Төсвийн байнгын хороо /2012.10.30/ хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Анхны хэлэлцүүлгийн дараа уг асуудлыг бусад байнгын хороод болон УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны эхэнд УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар дүгнэлтээ танилцуулснаар хуралдаан эхэлсэн.
АН-ын бүлгийн дүгнэлтийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийв. Тэрээр, бүлгээр хэлэлцээд ирэх оны төсвийг батлахдаа алдагдалгүй буюу боломжит хамгийн бага алдагдалтай байх зарчмыг баримтлах, Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан саналыг дэмжсэн тохиолдолд бусад байнгын хороод Төсвийн зарлагын дэд хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг санал хураалгахгүйгээр татан авах нь зүйтэй гэсэн зарчмуудыг баримтлана хэмээн шийдвэрлэснийг танилцуулав.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа төсвийн төслийг бүхэлд нь дэмжин батлах нь зүйтэй гэж үзсэнийг бүлгийн дарга Н.Батцэрэг хэлээд өнгөрсөн жилүүдийн нийгмийн халамжийн зардал өндөр байсан тэр үзүүлэлт энэ оны төсөвт мөн хадгалагдсан байгаа нь цаашид анхаарах асуудал гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдсэн тухай хэлсэн.
Намын бүлгүүдийн дүгнэлтийг сонссоны дараа тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн бэлтгэн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг санал тус бүрээр санал хураав. Саналд зарим зардал, хөрөнгө оруулалтыг хасах, мөн зарим орлогыг нэмэгдүүлэх талаар саналууд тусгагдсан байв. Нийт 100 гаруй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.
Хуралдааны төгсгөлд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотойгоор гарах зардлыг санхүүжүүлэх зардлыг шийдэх асуудлыг хэлэлцсэн.
Хэлэлцүүлгийн явцад гишүүд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах бус харин 2013 оны Төсвийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль болгон өөрчилж, уг зардал нь тухайн жилийн төсвийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувиас хэтрэхгүй байхын сацуу зөвхөн 2013 онд хэрэгжинэ гэж өөрчлөн найруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. Дашрамд дурьдхад дээрх асуудал өмнө тус байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжигдээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсний дагуу ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.