logo
Өвөрхангайн тойргийн маргааныг хэлэлцжээ

Өвөрхангайн тойргийн маргааныг хэлэлцжээ

2012/11/01
Өвөрхангайн шүүх өчигдөр УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог дээр гарсан маргааныг авч хэлэлцжээ.  Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, М.Зоригт нарын Ардын намын нэр дэвшигчдийн талаар гаргасан гомдлыг Дээд шүүхээр хэлэлцэх гэж байсан ч Өвөрхангайн шүүх тэдний талд шийдвэр гаргасан.

Ингээд Г.Батхүү нар Дээд шүүхээс гомдлоо татаж авч байсан юм. Харин өчигдөр "Өвөрхангай аймгийн шүүх энэ хэргийг дахин хэлэлцээд Г.Батхүү нарын талд гаргасан өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон" хэмээн Ардын намаас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын өмгөөлөгч мэдээллээ.

Тиймээс Өвөрхангайн тойрог дээр дээр гарсан маргааныг Өвөрхангай аймгийн Хархорины шүүхээр дахин авч хэлэлцэхээр болж байна. Дараагийн шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш